Баяр наадам хүлээлгүй, гэр бүлтэйгээ агшин хором бүхэнд баярлаарай.
Юу л байна, та түүнийгээ хуваалцах боломжтой.
Та гэр бүлээ аз жаргалтай эвтэй байлгахыг хүсвэл, эхлээд өөрөө аз жаргалтай амар амгалан байх хэрэгтэй.
ТЭР аз жаргалын эх сурвалжийг олох нууцыг Амьдрах урлагийн хүчирхэг нөлөөтэй амьсгалын техник, амьдралд хэрэгжих цэцэн ухаанаас олж суралцаарай.
Хайраасаа бус, харин сэтгэлийн хөдөлгөөнөөсөө салцгаая.
Сэтгэлийн хөдөлгөөний шуурган галтай нүүр тулахад хэлээд л тавьчихдаг, эсвэл үйлдээд хожмоо бид харамсдаг. Үүний учир нь сургуульд ч тэр, гэрт ч тэр уур, гуниг эсвэл сэтгэлийн сөрөг муу хөдөлгөөнөө хэрхэн зохицуулахыг огт зааж байгаагүйд л байгаа юм.
Амьдрах урлагийн курсээр заагддаг амьсгалын тухай мэдлэг нь энд амин чухал үүрэгтэй юм. Сэтгэлийн хэмнэл болгон амьсгалын хэмнэлтэй адилхан байдаг. Ийм юм бол сэтгэлээ шууд тогтоон барьж чадахгүй бол амьсгалаараа та сэтгэлээ жолоодож чадна. Бид уур,сэтгэлийн сөрөг муу тавгүйтэлээс салах нь та бидний сонголт.
Амьдрах урлагийн курсээр заагддаг Сударшан крияа техникийг тогмол хийх нь сэтгэлийн сөрөг муу хөдөлгөөнөөс аяндаа гарахад тустай. Бодит амьдралд байнгын уурлах, стресстэх нь үлэмж багасдаг. Эсэргүүцэхийн оронд нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх чадвар нэмэгдэж, тухайн нөхцөлд бодлоготой үйлдэлээр хариулдаг чадварыг эзэмшдэг.
Шинэлэг, амьдрах нас удаантай хайрын хувьд та анхны сэтгэл татагдах байдал, үргэлжийн өөрчлөгдөх сэтгэлийн хөдөлгөөний чанад гарах хэрэгтэй. Ямар л сэтгэлийн хөдөлгөөн ирж байна, явж байна хамаагүй хайртай хүнтэйгээ амьдралаа амтархах, шимтэх чадварыг олдог.
Харилцааны ангалыг холбох гүүр
“Өө...би үнэндээ ингэж хэлье гэж бодоогүй шүү дээ, яагаад чи ингээд ойлгочихов?
Стрес нь таны бодол санаа, үг яриа, үйлдэлийн хооронд том ангалыг бий болгодог.
Сэтгэл стресээс ангид байх үед л гагцхүү аливааг ойлгомжтой тусган авч,таны үг яриа илүү тод, үйлдэл зөөлөн байдаг.
Хэлэхийн аргагүй зүйлийг илүү сайн илэрхийлэх
Яг л энэ хөрсний гадаргуу дээр цацсан эсвэл хэт гүнд булсанаас болж соёолоогүй үртэй адил – үрийг нахиалж ургахуйцаар хөрсний жаахан дор тариалах хэрэгтэй.
Үүнтэй адил хайрын илэрхийлэл хэр хэмжээг тааруулах хэрэгтэй ба бясалгал үүнийг хичээл чармайлт гаргалгүйгээр хийлгүүлдэг.
Амьдрах урлагийн курст заагддаг техникүүд нь таныг амрааж стрестүүлэхгүй байлгахад, харин гэр бүлийн бусад гишүүдийг илүү ойлгуулдаг,илүү мэдрэмтгий болгоход тусалдаг. Ингэснээр өөрөө өөрийгөө илэрхийлэх нь илүү амар болж, та бусдад ойлгуулахыг хүсч байгаа зүйлийг гэр бүлийнхэн тань ойлгох нь хялбар болдог.
Та халуун дулаан гэртээ амар амгалан, асрал хайр, аз жаргалын давалгааг авчрах алхамаа хийгээрэй ...