Алсын хараа

Шри Шри Рави Шанкарын стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийн төлөөх алсын хараа нь түүний удирдлагатайгаар эдгээрийг дэлхий дахинаа түгээгч сайн дурынхны олон төрлийн хариу нэхээгүй тусад илэрдэг.
 

Амьдрах урлагийг Үндэслэгч Шри Шри Рави Шанкар нь дэлхий даяарх мянга мянган хүмүүсийг урам зоригоор тэтгэдэг. Тэрээр олон хүний тусын тулд оюун санааны мастер, бясалгалын багш, хүмүүнлэгийн элч мөн түүнчлэн энх тайвныг дэмжигч гэх мэт олон үүрэг хүлээсэн.

30 жилийн хугацаанд Шри Шри доорх үйл ажиллагаануудыг эрхэлж байна. Үүнд:

  • Хүний үнэ цэнийг дэмжих
  • Олон шашны нэгдлийг дэмжих
  • Олон нийтийн эв нэгдлийг бий болгох
  • Нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх
  • Хүмүүнлэгийн үйл хэргийг удирдах зэрэг юм

Тэрээр дэлхий даяар аялж, хүмүүст Амьдрах Урлагийг заадаг. Стресс гадагшлуулагч Сүдаршан Крияа дасгалыг агуулсан онцгой курсуудыг хүмүүст зориулж бий болгов. Амьдрах Урлагийн курсууд 3 сая хүний амьдралд өөрчлөлтийг авчирчээ.

Хүмүүс Шри Шри үлгэр жишээг үзүүлэгч гэж ярьдаг. Энэтхэгийн Бихарт үерт нэрвэгдсэн хүмүүсийг ердийн амьдралд нь эргүүлэн авчрахаар явж байхдаа, буруу замаар орсон залуусыг нийгмийн зонхилох чиг хандлага, хөгжлийн төлөөх ажилд нэгтгэхдээ, эсвэл хүмүүстэй орой болгон сатсан дээр (хамтаараа бясалгал хийж, дуу дуулдаг) уулзаж байхдаа ч амьдралын шалгууруудыг хэрхэн давж гарах асуултуудад нь хариулдаг.

Шри Шри дэлхийн 2 тал бөмбөрцгийн алин дээр нь ч явж байж магадгүй бөгөөд, олон үндэсний хүмүүсийн өмнө өөр өөр хэлээр ярьдаг. Шоронгийн хүмүүжигчээс өгсүүлээд, корпорацийн захирал, зүдэрсэн тариачин, сургуулийн хүүхэд байлаа ч Шри Шригийн анхаарал нь хүний үнэ цэнийг хөхүүлэн дэмжих, бидний амьдралыг дэшлүүлэхэд чиглэсэн байдаг.

Шри Шригийн хөтөлбөрүүдэд олон үндэсний хүмүүс эгнэн суусан байх нь содон үзэгдэл биш юм. Шри Шри өөрийн гүн ухаан, нэг дэлхийг гэр бүл болгох туйлын зорилгоороо хүний үнэ цэнийг нэмэгдүүлж, ард түмнийг эв нэгдэлтэй байлгахын төлөө ажиллаж байна.

Тэрээр амьдралаа энэхүү зорилгоо бодит байдал болгоход зориулж байгаа юм.