Амьдрах урлаг Йог- Стрессгүй бие болон сэтгэлд хүрэх зам
Йогийн цэвэр бөгөөд жинхэнэ хэлбэр – Амьдрах урлаг Йогт тавтай морилно уу. Бүрэн йогийн дэг журам, цэцэн билэг, техник танд маш баяр хөөртэй арга хэлбэрээр ирэх болно. Асануудын зөөлөн, цоглог, эрчимт цувралууд нь биеийг эрүүлжүүлэх, сэтгэл, сүнсийг тэтгэн тэжээх техниктэй дүйцэхүйц юм.
Зуун зууны туршид хүмүүсийн хийсээр ирсэн йогийн дасгалууд, эртний судруудын мэргэн ухаантай хослуулсан хэлбэр нь өдөр тутмын амьдралынхаа чанарыг сайжруулахад тань тусална.
Энэхүү курст заагдаж буй дасгалуудын тусламжтайгаар оролцогчид илүүдэл жингээсээ салж, нойргүйтэл, астма, чихрийн шижин, даралт ихсэл, толгойны өвчин зэрэг хууч өвчнөөсөө ангижирдаг. Амьдрах урлаг Йогийн дасгалууд нь хүнд тэнцвэрт эрүүл мэ-нд, тайван сэтгэлийг өгдөг.
Миний биед
- Дотоод эрхтнүүдийг эрүүлжүүлж, хүчирхэг болгоно
- Уян хатан чанар нэмэгдэнэ
- Булчин, ясыг бэхжүүлнэ
- Биеийн хөдөлгөөн илүү далайцтай болно
- Хоол боловсруулалт, цусны эргэлт, дархлааг сайжруулна
- Мэдрэл болон шүүрлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ
- Эрч хүчийг нэмэгдүүлнэ
Миний сэтгэлд
- Зөн билэг хөгжинө
- Стресс багасгаж, сэтгэлийг тайвшруулна
- Оюун ухааныг хурцална
- Ой тогтоолт сайжирна
- Товч тодорхой байдал нэмэгдэнэ
- Хүний амьдралд бүтээлч чадвар цэцэглэнэ
Курсын дэлгэрэнгүй
Амьдрах урлаг Йог нь 5 хоногийн хугацаатай, 10 цагийн хөтөлбөр юм. Бие, сэтгэл, сүнсний эрүүл байдлыг эрхэмлэдэг анхлан суралцагчид болон дээд шатны йогчдод ч мөн тохиромжтой. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл амьдрах Урлаг Йогын вебсайтад зочлоорой. www.artoflivingyoga.org
Курсын зохион байгуулагчид
Энэтхэгт: national@srisriyoga.in (The Sri Sri Yoga Co-ordinators in India: Click here to download)
Бусад оронд: international@srisriyoga.in