Аюурвед

Аюурвед бол эртний Энэтхэгийн байгалийн цогц анагаах ухааны тогтолцоо юм. Аюурвед нь санскритаар “Амьдралын тухай шинжлэх ухаан” гэсэн утгатай (санксрит үгийн үндсээр нь аваад үзбэл: ayur нь “урт наслах” буюу “амьдрал”, veda нь “шинжлэх ухаан” гэсэн утгатай).

Орчин үеийн анагаах ухаан өвчний эмчилгээн дээр илүү анхаардаг бол Аюурвед нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний язгуур шалтгаан бий болсон тохиолдолд түүнийг арилгах мэдлэг ухааныг өгдөг.

Түлхүүр зарчмууд

Аюурведийн мэдлэг нь Энэтхэг улсад багшаас шавьд амнаас ам дамжин уламжлагдаж ирсэн бөгөөд одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс л ном сударт тэмдэглэгдэж иржээ. Аюурведийн эртний судар бичгүүдэд Чарака Самхита, Сушрута Самхита, Аштанга Хридаяа нар багтдаг. Эдгээр судар бичгүүдэд сансар огторгуйг бүтээдэг шороо, ус, хий, гал, огторгуй гэсэн 5 махбод нь хувь хүнийг ч мөн адил бүтээдэг бөгөөд эрүүл, сайн сайхан амьдрахад эдгээр 5 махбодын тэнцвэрийг хадгалах нь чухал ач холбогдолтой талаар дурдсан байдаг.

Аюурведийн онолоор хүн бүрт аль нэг махбодын нөлөөлөл бусдаас илүү байдаг нь тухайн хүний өвөрмөц чанар буюу “пракрити”-тай холбоотой гэж үздэг. Тийм ч учраас гурван дошагаас хамааруулан өөр өөр төрөлх чанарт хүний мөн чанарыг хувааж үздэг.

  • Хий дошад (махбод) хий, огторгуй махбод давамгайлдаг
  • Шар дошад (махбод) гал махбод давамгайлдаг
  • Бадган дошад (махбод) шороо, усан махбод давамгайлдаг
     

Доша нь зөвхөн биеийн галбирт нөлөөлөөд зогсохгүй, дуртай хоол, хоолны шингэц, мөн сэтгэлзүйн мөн чанар болон сэтгэлийн хөдөлгөөн зэрэгт ч нөлөөлдөг. Тухайлбал: бадганы мөн чанартай хүмүүст шороо махбодын үйлдлээр тэдний бие чийрэг, чанга, хоолны шингэц удаан, ой тогтоолт сайн, сэтгэлийн хөдөлгөөн нь тогтвортой байдаг байна.

Ихэнх хүмүүсийн пракритиг 2 махбод хавсарч бүтээдэг. Тухайлбал: “шар бадган” хавсарсан төрөлх чанартай хүнд шар ба бадган махбод 2-ын хоюулангийн мөн чанарыг агуулагдах авч шар махбод арай илүү давамгайлна гэсэн үг юм.

Бид өөрсдийн төрөлх чанар буюу мөн чанарын онцлогоо таньж мэдснээр өөрсдийн тэнцвэртэй байдлаа хадгалахын тулд (эрүүл байхын тулд) юу хийх хэрэгтэйгээ илүү сайн мэдэх боломжтой. 

Pulse Diagnosis

According to Ayurveda, if we are experiencing disease, it means there is an imbalance in our doshas; bringing our system back into balance is the key to the cure. Ayurveda has an effective tool for the diagnosis of disease called nadi pareeksha, or pulse diagnosis. By placing their finger on your wrist, an Ayurvedic doctor can easily detect the imbalances in the body and prescribe an effective treatment.

Treatments usually come in one of two forms: 1. Panchakarma, a 5-pronged body purification program 2. Herbal medicines to balance the body

Ayurveda supports health without disturbing the natural intelligence of the body; Ayurvedic treatments have no negative side affects. Because of this, people around the world are now turning to the ancient science of Ayurveda to help them regain and maintain optimal health.

Ayurveda can be used on its own or as a complement to allopathic treatment.

Амьдралын хэв маяг Аюурведэд

Аюурвэд нь хувь хүний патиа буюу амьдралын хэв маяг (хооллолт, өдрийн дэглэм)-т чухал ач холбогдлыг өгдөг. Аюурвед нь амьдралын хэв маягаа улирлын өөрчлөлтөд хэрхэн тохируулах чиг удирдамжаар хангадаг.