Боловсрол

  • Амьдрах урлагийн анхны сургууль
  • Жарханд овгийн сургууль
  • Үхлийн ханан дахь шинэ итгэл найдвар
  • Дарави сургууль
  • Хүүхдийн хөдөлмөрийн хохирогч нь боловсролын үйлчилгээ үзүүлэгч болж хувирсан нь
  • Энэтхэгийн Бенгалуру тосгоны Амьдрах урлагийн анхны сургууль

    Вед Вигнан Маха Видхя Пит (VVMVP) нь 1981 онд Гурудев Шри Шри Рави Шанкарын эхлүүлсэн анхны хөдөөгийн сургууль юм.  Сургуульд явах боломжгүй хүүхдүүд амьдрах урлагийн төвийн ойролцоо тоглож байгаа хүүхдүүдийг харсан Гурудев энэ төслийг эхлүүлсэн юм.  Орон нутгийн сайн дурын ажилтнууд хүүхдүүдийг харах, эрүүл ахуйн үндсэн хичээл заах, тэдэнд боловсролын тоглоом заах, үнэгүй, эрүүл үдийн цай, хоолоор үйлчилж эхэлсэн. Тус сургууль илүү олон хүүхдүүдийг татаж эхэлсэн бөгөөд боловсролын албан ёсны бүтэц бий болжээ. Эхэндээ хүмүүс дурамжхан байсан бөгөөд зөвхөн хоёр тосгоны хүүхдүүд сургуульд сурч байв. Өнөөдөр сургуульд хамрагдах хүүхдийн тоо  маш их өссөн байна.

    Оюутнуудын нэг нь Приянка гэдэг охин байв. 8-аас 10-р ангид суралцаж,  10-р ангийн төгсөлтийн шалгалтанд дээд оноогоор тэнцэж, Цахилгаан, Электроникийн чиглэлээр суралцаж дараа нь Бенгалуру Метро, Төмөр замын  компанид ажилд орсон. Тэрбээр Бангалор хотын метроны  галт тэрэгний анхны оператороор ажилласан байна.

    “Энэ насан дээр охин маань ферм дээр ажиллах байсан. Түүнийг боловсролтой болно гэж бид хэзээ ч мөрөөдөж байгаагүй. Түүнийг сургуульд явахыг харахад би их баяртай байна!”

    - Сургуулийн нэгдүгээр дамжаанд явдаг хүүхдийн ээж, Хатагтай Савитри

  • Жарханд овгийн сургууль: Хинтерландууд боловсрол эзэмшинэ

    1999 онд Гурудев Бриж Чавлагаас овгийн бүс нутгийн хүмүүст боловсрол эзэмшүүлэх талаар хүсэлт гаргахад тэрээр Бхартия Катлер Хаммер-т ерөнхий менежерээр ажиллаж, жархандын  Наксалийн үймээнд нэрвэгдсэн овгуудад ажиллав. Тэрээр хамгийн хоцрогдсон бүс болох Гацилаг сонгов. Харанхуйд галт тэрэгнээс буухын тулд хэд хэдэн алхам үсрэх хэрэгтэй бөгөөд үүнийг хийхэд хэдхэн минут л болдог. Чавла 70-тай бөгөөд ихэвчлэн дүрэмт хувцас, ном эсвэл сургуулийн материал агуулсан том хайрцаг авч явдаг байв.

    Өнөөдөр, Жархандын газрын зураг дээр 20 овгийн сургууль байрладаг. Нарны эрчим хүчээр ажилладаг мультимедиа өрөө зэрэг өндөр чанартай дэд бүтэц бүхий сургуулиудтай болсон. Хичнээлүүд  нь Мундари, Ораон гэх мэт орон нутгийн хэлээр эхэлж, Акики бичгийг заадаг.

    “Миний охин Дукхи бол манай гэр бүлд анхны боловсрол эзэмшсэн хүн. Бусад нь боловсрол эзэмшээгүй яаж унших, бичихээ ч мэддэггүй. Бид маш их талархаж байна."

    - Жаба Сорен, охин нь жархандын "Амьдрах урлаг" -ын ажиллуулдаг сургуульд сурдаг.

  •  Үхлийн ханан дахь шинэ итгэл найдвар

    Хирамати Синха залуучуудын манлайллын сургалтын хөтөлбөрийг төгссөний дараа 2003 онд Энэтхэг-Бангладешийн хил дээр байрлах "Үхлийн хана" гэж нэрлэгддэг бүсэд англи хэл дээр хичээллэдэг, төлбөргүй дунд сургууль нээхээр шийджээ.Тэрээр 1500 өрх гэрээр явж хүүхдээ сургуульд хамруулахыг уриалсан байна. Гэвч хүмүүс түүнд хүйтэн хөндий хариу өгөхөөс цаашгүй байлаа, гэсэнч Шри Шри Гян Мандирийг 15 хүүхэдтэй эхлүүлсэн. Одоо бараг 600 сурагч суралцдаг. Хэсэг  сурагчид нь боловсролгүй орон нутгийн загасчдын гэр бүлээс гаралтай. Мөн зэвсэгт бүлэглэлийн хэд хэдэн хүүхдүүд бас энд суралцсан байна.

    Хирамати-д энэ сургуулийг нээснийх нь төлөө 2015 оны 12-р сард Бхарат Далит Сахитягийн Академийн доктор Б.Р Амбедкарын үндэсний философийн шагнал гардуулав. Тэрбээр мөн Н.Хиллз дүүргийн Брунонло, Кэйплео, Каримайг дүүргийн Даргарбанд, Касар дүүргийн Хасапүжи зэрэг сургуулиудад ажиллаж эхэлсэн бөгөөд зарим нь бослого гаргадаг газар юм.

  • Дарави сургууль: Азийн хамгийн том ядуусын хороолол дахь боловсролын төв

    Азийн хамгийн том ядуусын хот болох Дарави дахь анхны англи хэлтэй дунд сургууль нь Шри Шри Видя Мандир юм. Хэт их төвлөрөл, эцэг эхийн боловсролд хайхрамжгүй байдал зэрэг хүүхдүүдийн ар гэрийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан тус сургууль нь амжилттай хөгжиж, нутгийн иргэдэд боловсрол эзэмшүүлж байна. Дарави сургуульд 400 гаруй хүүхэд суралцдаг.

  • Хүүхдийн хөдөлмөрийн хохирогч нь боловсролын үйлчилгээ үзүүлэгч болж хувирсан нь

    Винод Чауханы аав нь оёдолчин боловч архи уудаг байсан ба ээж нь улирлын чанартай тариалан дээр ажилладаг байжээ. Эцгийнхээ муу зуршлаас болж Винод ба дүү нь цайны дэлгүүрт өглөөнөөс орой хүртэл ажилладаг байсан байна. Энэ ажлын дараа нь өөр олон төрлийн ажлууд бас хийжээ: цаасан шувуу зарах, ногоо зарах, цэцэрлэгжүүлэлт хийх гэх мэт ажлуудыг хийдэг байв. “Бид боловсролдоо анхаардаггүй байв. Би 10-р ангийг шалгалтандаа хоёр удаа унасан бөгөөд хинди хэлнээр хэрхэн зөв уншиж, бичихийг ч мэддэггүй байсан."

    YLTP төгссөний дараа Винод суралцах урам зориг авч, 10-р ангиа төгсөж, Худалдааны чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан. "Миний хувийн амьдралд гарсан өсөлт надад илүү их итгэл өгч, ядуу буурай бүлгийн хүүхдүүдэд боловсрол олоход туслахаар шийдсэн юм. Би бусад хүүхдүүдэд туслахыг хүсч байна, тэгвэл тэд миний туулсан хэцүү замаар явахгүй. Миний мөрөөдөл бол хүүхэд бүр боловсролтой болж, тэд бие даасан хувь хүн болж цэцэглэхийг харах юм. ” Өдгөө тэрээр Мадхья Прадеш мужийн Дарх хотод ядуу нутгийн 250 гаруй оюутанд үнэ төлбөргүй сургууль ажиллуулдаг.