Сэтгэл нь түгшлээс ангижран, тайван, зөөлөн, амар амгалан болох үед бясалгал тохиодог. Бясалгал хийснээр та биеэ эрч хүчний дотоод эх үүсвэрээ өөрөө бий болгогч үйлдвэр болгон хувиргаж чадна. ~ Шри Шри Рави Шанкар
Хүүхэд наснаасаа эхлэн бид маш олон зүйлсийг заалгасан. Суралцах нь бидний амьдралын үргэлжилсэн үйл явц байсаар иржээ. Хэдий тийм ч бидэнд хэрхэн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах болон сэтгэлээ тайвшруулахыг хэн нэгэн зааж байсан билүү? Амьдралын маань энэхүү нэн чухал хэсэг нь орхигдсон байна. Заримдаа та гунигладаг, заримдаа бусад мэдрэмжүүд төрдөг, гэвч тэд алга болдог. Нэг үйл явдал таны дотор сэтгэлийн хөдлөлийг бий болгож, тэр нь яг адилхан уур амьсгалыг эргэн тойронд бий болгоно, энэхүү цикл дахин дахин давтагдсаар байдаг. Мэдрэмжийг сэтгэлийн хөдөлгөөнөөс ялгаатай гэдгийг мэдэн, мэдрэмж чигээр нь ажигласнаар л энэ циклийг таслан зогсоож чадна. Энэ нь маш энгийн. Хэрэв та хэсэгхэн хугацаанд бясалгал хийгээд үзвээс үүнийг ойлгох болно. Бясалгал нь юу ч хийхгүй байх урлаг. Энэ урлагийг заах нь онцгой хувь заяа.
Амьдрах Урлагийн олон төрлийн курсуудэд бясалгалыг багтаажээ. Тэдний нэг нь тарни дээр суурилсан Сахаж Самади курс юм. Хүн тарнийг дуудан гүн амарч чаддаг. Амьдрах Урлагийн Дээд курс нь бясалгалын дээд хэлбэр болох маш энгийн хэрнээ хүчтэй бясалгалуудыг багтаасан байна. Энэ бол Амьдрах Урлагийг үндэслэгч Шри Шри Рави Шанкарын дэлхийд өгсөн үнэт бэлэг билээ. Мөн ДСН, Шри Шри Йог болон бусад курсэд мөн бясалгал заадаг. Бусдад бясалгал заан, сая сая хүмүүст тайвшрал өгөх нь хамгийн дээд буян. Амьдрах Урлагийн багш болсноор дэлхий дахины сая сая хүмүүст хүрэн, бясалгал заах чадвартай болно. Амьдрах Урлагийн багш бэлтгэх курсын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.
Амьдрах урлагийн Үндсэн курсын багшийн сургалтанд сууж, курсыг дамжуулах эрх авах болзол шалгуур:
TTC Desk Office, The Art of Living International Center Udayapura Post Office,
21st Km Kanakpura Road, Bangalore. Karnataka State. India, Pin - 560082.
Ph :- +91 (080) 28432187 / 28432273 / 74