Хома
Навратрийн баярыг Дэви буюу Тэнгэрлэг Эхийг магтан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тэнгэрлэг Эх нь Тэнгэрлэгийг илэрхийлсэн энергийн нэг хэлбэр. Үүнтэй адилаар Тэнгэрлэг Ганеш, Чанди (Дэви), Вишнү эсвэл Шива гэх мэт олон дүрээр илэрхийлэгддэг. Навратрийн өдөр бүр нь Тэнгэрлэгийн өөр өөр шинж чанарыг тус бүрт нь өөр хома, зорилго, шинж чанартайгаар магтан дуулдаг.
Шри Маха Ганапати Хома:
Энэ хома нь бидний өсөлт хөгжил, амжилтын замд учрах бүхий л саад, бэрхшээлүүдийг арилгах Тэнгэрлэгийн увидаст зориулагдсан юм. Аливаа саад тотгорыг үгүй хийж амьдралд аз авчирхад тусалдаг. Ганапати хомаг шинэ ажил эхлэх, шинэ хэлцэл хийх бүртээ уншдаг байна.
Навграха Хома:
Орчлонд буй бүх зүйлс хоорондоо холбоотой, гариг эрхэс бүр өөр хоорондоо харилцан нөлөөлдөг. Бүх зүйлс бусад бүхий л зүйлст нөлөөлнө. Энэ хома нь энэхүү уялдааг магтан дуулж, бидний амьдралд ирэх сөрөг нөлөөллийг багасган, эерэг нөлөөллийг нэмэгдүүлдэг.
Шри Маха Рудра Хома:
Амьдралдаа бүхий л аз, хийморийг хүсч урин дууддаг. Энэ бол Вэдийн судраас авсан хамгийн эртний хома буюу уншлага. Үүнийг хөдөлгөөнгүй, зогсонги байдлыг хувирган идэвхжүүлж, саад бэрхшээлийг арилган эд баялаг, эрүүл мэнд, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн жаргалтай байхад зориулж уншдаг. Мөн амьдралын зовлон бүхнийг арилгах чадалтай нэгэнд зориулж уншдаг байна.
Шри Маха Сударшан Хома:
Энэ хомаг зөв харааг чиглүүлэн, амьдралыг ивээгчид зориулдаг. Мунхагын харанхуйг үлдэн хөөж, мэдлэгээр бялхсан шинэ амьдралд хөл тавихад тустай. Эргэлзээг багасгаж, сэтгэл оюуны саадыг арилган, аливааг тунгалаг хараагаар харахад тусгайлан зориулагдсан уншлага юм. Вишнү Сахасранама уншлага: Сахасранаам гэдэг нь “мянган нэр” гэсэн утгатай. Үүнийг амьдралд аз авчрахын тулд амьдралыг тэтгэх энергийг магтан дуулж уншдаг.
Шри Нава Чанди Хома:
Чанди хома бол Навратригаар уншигдаж байгаа бүх хома номнуудын оргил юм. Энэ хома нь өсөж хөгжихөд саад болсон бидний дотоод сэтгэл болон гадаад орчинд байгаа сөрөг хандлагыг арилгах зорилгоор уншигддаг. Мөн сэтгэлийн хат, эрч хүч, итгэлийг нэмэгдүүлдэг. Тэнгэрлэгийн биднийг хамгаалж, орчлонг ивээдэг чанарыг нь магтан дуулж буй юм.
Риши Хома:
Энэ хомаг бүх гэгээрсэн мастеруудад талархан уншдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн бүх мэргэд, гэгээтнүүд, тэдний судар, сургаалийг магтан дуулна.
Навратрийн үед явагдах ягъя:
Маш олон хүн цуглараад хамтдаа аливааг хийхийг 'ягъя' эсвэл 'ягна' гэдэг. Олон төрлийн 'ягъя' байж болно.
- 1. 'Дравя Ягъя'- Үүнд их хэмжээний эд ордог. 108 төрлийн эмийн ургамал, жимс гэх мэт хэрэглэгдэнэ.
- 2. 'Гяан Ягъя' – Мэдлэг ярих.
- 3. 'Жапа Ягъя'- Дуулах, мантра тарни унших.
Эдгээр нь ариусал, эд баялаг, амар амгалан, эв нэгдлийг хүн бүрт авчирна. Орчин тойрныг сэргээнэ. Гурван төрлийн зовлон байдаг: эхнийх нь гадаад орчноос үүдэх зовлон, дараах нь өөрийн дотоод гүнээс буюу үйлийн үрээс үүдэх зовлон, сүүлийнх нь нарийн сэтгэлээс үүдэх зовлон гэж бий. Навратри бол энэ гурван зовлонгоос таныг бүрэн чөлөөлж, амраах үйлдэл юм. Сэтгэл зөвхөн үйлдэл болоход л ажилладаг. Унтах үед ямар байдаг билээ? Та ертөнцөөс чөлөөлөгддөг, сэтгэлээсээ чөлөөлөгддөг, бусад бүх зүйлээс чөлөөлөгдөж амардаг. Тиймээс ч Навратриг 9 өдрийн өөртөө туслах төгс хөтөлбөр ч гэж нэрлэж болно. Арав дахь өдрийн 'ягъя'-г Ялалтын Өдөр буюу 'Дуссэра' гэдэг.
Санкалпагын ач холбогдол
Санкалпа гэдэг нь 'САТ' ('Гуна' гэсэн утгатай) болон 'КАЛПАНА' (төсөөлөл гэсэн утгатай) гэсэн хоёр үгнээс гаралтай. Нийлүүлбэл Санкалпа гэдэг нь зөв зорилго гэсэн утгатай юм.
Тэгвэл санкалпа тавина гэж яадаг юм бэ??
Их энгийн хоёр алхамтай үйлдэл:
- 1) Өөрийн зорилгоо тодорхойлох.
- 2) Тодорхойлсон зорилгоо Тэнгэрлэгт өргөх.
Поожа унших үед бид өөрийн сэтгэлээ хязгааргүй цаг хугацаа болон орон зайнаас ЯГ ОДОО, ЭНД авчирдаг. Яг одоо цагт байгаа сэтгэлээр зорилгоо тодорхойлоод, гартаа цэцэг болон будаа аван усанд хаях үйлдэл хийж тавьсан зорилгоо Тэнгэрлэгт өргөн даатгадаг.
Энэ үед уншигдах Вэдийн тарниуд энэ үйлдлийн маш чухал хэсэг. Бүхий л авиа бидэнд нөлөөлдөг учир эртний гэгээнтэн Ришид аль авиа тархинд ямар нөлөө үзүүлж байгааг судалж нээснээр мантра тарнийг бүтээсэн. Поожаны үед уншигдах тарниуд нь тавьсан зорилго биелэлээ олох процессийн эхлэл юм.
Нарны гэрэл хаа сайгүй тусах боловч томруулдаг шилээр тусгалыг цуглуулж байж гал асаадагтай адил.
Санкалпа бол томруулдаг шил. Поожад суух нь маш их үр дүнтэй боловч Санкалпа тавих нь бүр ч хүчирхэгжүүлнэ. Сонголт таных.
Навратрийн үед тавьсан Санкалпа сайн санааны зорилго бүрийг биелэхэд тусалдаг.