Нарны бясалгал

Sun meditation

Нар байгаа учраас энэ дэлхий дээр амьдрал оршин тогтнодог. Олон соёлд наранд залбирах нь өдөр тутмын заншил болсон байна. Сурьяа Намаскар (Наранд мөргөх дасгал), Сандьяа Ванданам (нар мандах, жаргах үед нь залбирах) нь маш өлзийтэй бөгөөд бие, сэтгэлд сайнаар нөлөөлдөг. Гэгээнтнүүд болон багш нар биднийг өглөө, оройдоо бясалгаж байхыг зөвлөдөг. Шри Шри Рави Шанкарын удирдсан “Нарны бясалгал” нь маш энгийн бөгөөд, биеийг бүхэлд нь амраан, эрч хүчээр тэтгэж, сэтгэлийг тайвшруулдаг. Энэхүү бясалгалыг нар мандах үед хийнэ.

Нарны туяанд баясан, гүн бясалгалыг мэдрээрэй.