Энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Непальд тохиосон 7,8 балын хүчтэй газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаа тэр даруй явагдаж эхэлсэн бөгөөд Амьдрах урлаг болон Олон улсын Хүмүүнлэгийн үнэт зүйлсийн төлөөх нийгэмлэгийн сайн дурынхан Катманду хотын хамгийн том эмнэлэгүүдийн нэгэнд цусаа хандивлах хөдөлгөөн өрнүүлсэн нь гэмтэж бэртсэн зуун зуун ард иргэдэд хүрээд байна. Нийслэл Катманду хотын Амьдрах урлагийн төв нь орогнох байр болж, орон гэрээ алдсан 200 гаран хүмүүсийг байрлуулаад байна.
Непаль дахь Амьдрах урлагийн сайн дурынханын дотор гэр оронгүй болсон ба, тусламж үзүүлэх хэрэгцээ шаардлага ихээр үгүйлэгдэж байна.
Амьдарч буй бүс нутгаасаа Непалийн гамшигт өртөгдсөн хүмүүст хандив тусламж үзүүлэх:
Үйл явдлын мэдээ 4 сар 30
- Гамшигт өртсөн хүмүүст туслах тусламж үйлчилгээ Катманду, Ардын эмнэлэг, Банешвар зэрэг газруудад эхэллээ.
Үйл явдлын мэдээ 4 сар 29
- Гужаратын Вадодара Амьдрах урлагийн төв Непалийн тусламжийн ажилд нэгдэж 500 орчим хөнжил хандивлав.
- Хүнсний болон эмнэлгийн нэн чухал хэрэгцээтэй тусламжийн бараа ачсан машин Баруун Бенгал мужийн Силигур хотоос илгээв.
Үйл явдлын мэдээ 4 сар 28
- 6000-7000 хүмүүст хүрч, өдрийн туршид хоол ундаар үйлчилээд байна.
- Ээнэтхэгийн Эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран Бихар, Раксал дахь Амьдрах урлагийн төвүүд цус хандивлах аян өрнөж эхлээд байгаа бөгөөд Оройны 2 цагын байдлаар 50 орчим хүн цусаа хандивлаад байна.
- Бихарын Раксал дахь Амьдрах урлагийн төвд Сашатран Сийма бал Ардын Армийн ерөнхий командлагч ирж цусаа хандивлав.
- Бактапур дүүргийн Амьдрах урлагийн сайн дурынхан гамшигт өртөгдсөн хүмүүст эмнэлэг, хоол хүнсний барааг илгээв.
- Бенгал, Силигур муж хотуудаас хоол хүнс, цэвэр ус ачсан машинууд хөдлөв.
Үйл явдлын мэдээ 4 сар 26-27
- Амьдрах урлагийн төвийг Непалийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүст зориулан орогнох байр болгов.
- Амьдрах урлагийн сайн дурынхан Непалын Тундикелийн суугчдад халуун хоол унд тараав.
- Амьдрах урлагийн Шинэ Банешвар төвд 300 орчим хүнийг байрлуулав.
- Сайн дурынхан Ардын эмнэлэгт хэвтэж байгаа хохирогч нарт хоол түгээв.
Гамшгийн тухай:
Нийслэл Катманду хотын ойролцоо газруудад 7,8 балын хүчтэй газар хөдлөлтөөр 4000 гаран хүн нас барж, олон байшин барилга, түүх дурсгалын сум дуганууд сүйджээ.
Амьдрах урлаг болон Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг (IAHV)-ийн гамшгийн дараах тусламж үйлчилгээ:
Дэлхийг хэрсэн сайн дурын сүлжээгээр дамжуулан Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг дэлхийд болзошгүй гамшигийн нөхцөл байдалд бие, сэтгэл санаа, эд матриалын тусламжийг түргэн шуурхай хүргэж байна. Эдүгээ энэхүү сүлжээгээр Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг дэлхийн гамшгийн эсрэг сэргээн босгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч голлох байгууллагуудын нэг болон өргөжжээ.
Цунамид өртөгдсөн бүсэд гамшгийн үед үзүүлэх тусламж, Иракийн дайнтай бүсэд, Нью-Йоркийн 9/11-ын террорист халдлагын дараах үеийн тусламж үйлчилгээ, Гужаратын газар хөдлөлтийн дараах тусламжийн ажлыг Амьдрах урлагийн сайн дурынхан өрнүүлж, өвчин эмгэгийн золиос болсон ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын тусламж үйлчилгээгээр хангаж, эрүүлжүүлэн аюулгүйжүүлэх арга хэмжээг явуулаад байна.
Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг, Виакти Викас Кендра зэрэг салбар байгууллагуудтай хамтран хүчирхийлэл, байгалийн гамшигт өртсөн олон нийтэд сэргээн босгох ажил үүргийг өөрт хүлээн авсаар явна. Шри Шри Рави шанкар багшийн хэлсэнчлэн онцгой гамшгийн үед авах гурван үе шаттай үр дүнтэй, динамик загварчилалыг боловсруулан хөгжүүлээд байна. Үүнд:
ЭД МАТЕРИАЛЫН ХОЙШЛУУЛАШГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ: Гамшгийн дараах түргэн тусламжийн үйлчилгээ хоол хүнс, хувцас, эмнэлгийн бараа, оромжоор хангах. Эмч, зөвлөгч, бусад гэмтэл согог судлалын болон сэтгэцийн эмч мэргэжилтнүүд нь онцгой үед хойшлуулагдашгүй асран сувилахуйн салшгүй бүрэлдхүүнд орно.
БОГИНО ХУГАЦААНД ҮЗҮҮЛЭХ ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ: Бие, сэтгэл санааны хүнд хэцүү гамшигийг биечлэн амсаж, аврагдсан хүмүүст эд материалын тусламж үзүүлэх нь дангаараа хангалтгүй юм. Сэтгэл санааны гамшигийг бууруулж намжаан эргээд хэвийн амьдрахад туслах нь нэн чухал асуудал. Амьдрах урлагийн гамшгийн дараах хөтөлбөр нь сэтгэл санааны хямралыг дөрөвхөн өдрийн дотор арилгаж байгаа нь Зүүн Өмнөд Азын цунамид нэрвэгдэж, аврагдсан олон бүлэг хүмүүсийн дунд явагдсан судалгаагаар харагджээ.
УРТ ХУГАЦААНД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭН БОСГОЛТЫН АЖИЛ: Жинхэнэ гамшгийг арилгах гэдэг нь гамшгаас аврагдсан хувь хүмүүс бие, сэтгэл санааны хувьд бүрэн дүүрэн эмчлэгдэж, нийгмийн түвшинд амьдралаа залгуулах тогтмол орлоготой байснаараа л энэ бүхэн бүрэн утгаараа хэрэгжинэ. Үүнийг хангах үүднээс Амьдрах урлагийн сайн дурынхан хөдөө тосгодод орон нутгийнхантай нь хамтран ажиллаж гэр орон, ариун цэвэрийн цэг, зам, сургууль, сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг шаардлагатай дэд бүтцийг барьж босгож байна.
Амьдрах урлагийн гамшгийг бууруулах хөтөлбөрүүд нь гамшгийн дараах үеийн сэтгэл санааны цочирдол хямралыг багасгаж бууруулахад ач тусаа өгсөөр л байна. дэлхийн бараг бүх томоохон гамшгийн дараагаар байгууллага нь хохирогчдод урт хугацааны нөхөн сэргээх, гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.