Сатсанг нь хөгжим, бясалгал, эрдэм мэдлэгээр дамжин сарнисан сэтгэлийг цуглуулж, ухамсарын дээд түвшинг танд амсуулна.
Амьдрах урлагийн сатсанг 151 орноор цуурайтсаар л байгаа. Олон янзын хэлээр ярьдаг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс бажаны үгийг давтан дуудаж, дуулдаг. "Сатсанг тархины зүүн, баруун талын бөмбөлөгийг тэнцвэржүүлнэ. Хэрэн тэнүүчлэх сэтгэл одоо энэ мөчид эргэн ирэхэд амьдралын илүү гүн гүнзгий хэмжээсийг амсаж мэдрүүлдэг." хэмээн Шри Шри Рави Шанкар багш тайлбарлаж байна.
Нэг нь сонсох Бажанаа сонгож, дуулж оролцож болно. Нөгөө талаараа Сатсанг сэтгэлийг төлөв түвшин болгоход тусалдаг. Сатсангийн үер дуудах авиа нь хөгжмийн чанад гаргаж, улмаар бидний амин сүнсний аниргүй тэр буланд тохойд аваачдаг.
"Бажан гэдэг маш эрхэм. Баж хуваалцах гэсэн утгатай. Гэгээн мөн чанарыг хуваалцахуй. Ямар ч дуу дууллаа үгийн утгыг мэдэх шаардлагагүй бөгөөд дуулах нь л тайвшралыг өгдөг. Дуулахуй нь дуу авиа өөд нэгдүүлж, сэтгэл хангалуун бясалгалын мэдрэмжийн үелзэл долгионд хөвүүлнэ." гэж Шри Шри багш хуваалцаж байна.
Сатсанг сэтгэл зовохоос чөлөөлдөг
Дуу авиа бол энерги. Хүний уураг тархины тогтолцоо өнө эртний Санскрит авиаг дуудаж, авианы хэлбэлзэлд хариу өгдөг. Эдгээр авиаг сонссоноор бие, сэтгэл, сүнсэд эрч хүч өгөх нөлөөтэй.
Сатсангийн бажан бүрийн хооронд дуу хураалт бий. Тогтуун, амгалан байдал сэтгэлийг тайвшруулдаг. "Сатсанг севад оролцож хийх нь зовлонг багасгах арга юм. Бид маш хувь заяатай. Бид энэ тухай бодох нь, мэдлэг хэлэлцэх нь, дотоод орон зайг мэдрэх нь хүртэл азтай." хэмээн Шри Шри багш тайлбарлаад "Хэрэв танд ямар нэг санаа зовоож байгаа зүйл байвал энд орхиод гарах хэрэгтэй; Сэтгэл зовнилоо авч явж болохгүй, энэ бол сатсангийн дүрэм. Энд орхиж явсны дараа л зөвхөн явж болно.”
Сатсанг дотоод энх тайван өөд очих хурдасгуур
Хорвоо ертөнц бүхлээрээ хэмнэлээс бүтсэн. Дуу авиа нийлэмжээ олоход хөгжим, олоогүй бол шуугиан. Үүнтэй адил амьдралд хэмнэл, хоршил нийлэмжтэй байхад зүрх сэтгэл дэлбээлж; хүн чанар тэнд бий. Эх булаг өөд эгүүлэн авчрах хэмнэл бий. Бид өөрсдийгөө албан хаагч, гэрийн эзэгтэй, багш гэдэг ч, энэ бүхэн гадаад адилтгал. Сатсанг ийм адилтгалын чанад гаргаж, бидний төрсөн тэр эх булаг өөд аваачихад тусалдаг.
Сатсанг соёл иргэншил, газар зүйн бүсийн хэмжээст хязгаарлагдахгүй. Буддын бясалгалын хөг нийлсэн харангын аялгуу, өнө эртнээс уламжлагдан ирсэн Еврейн сүмийн дуулалын алинд ч, бүх соёл уламжлалаас ирсэн хүмүүс оюун санааны аянд хөгжмийг хэрэглэсээр ирсэн.