Өнөөгийн хүмүүнлэгийн тэргүүлэх болоод оюун санааны их мастер Шри Шри Рави Шанкар 1980 онд Энэтхэгийн Шимога гэдэг газар 10 хоног дуугаа хураан бясалгал хийснээр Сударшан Крияаг хүн төрөлхтөнд иржээ.
“Би бүх дэлхийг тойрон аялсан. Би хүмүүст йог, бясалгал зааж байлаа. Гэсэн хэдий ч хүмүүст аз жаргалтай амьдрахад хэрхэн туслах вэ гэдгийг тунгаан байв. Нэг зүйл дутагдаад байгааг мэдэрсэн. Хүмүүс хэдий дасгал бясалгалаа хийдэг боловч амьдрал нь зуун задгай, өдөр тутмын амьдралдаа огт өөр хүн болж хувирдаг хэвээр байлаа. Тиймээс би дотоод аниргүй болоод гадаад амьдралын илэрхийлэл хоёрын хоорондох зайг хэрхэн холбох вэ гэдгийг бодож байлаа.
10 хоногийн аниргүйн бясалгалын үед Сударшан Крияа надад урам зориг болон ирсэн юм. Байгаль юу өгөхөө бас хэзээ өгөхөө мэддэг. Дуу хураалтаасаа гарсны дараа би өөрийн мэддэг бүхнээ бусдад зааж эхэлсэн нь хүмүүст гайхалтай үр дүнг мэдэрч байлаа”
~ Шри Шри Рави Шанкар
Үүнээс хойш Сударшан Крияа – хүчирхэг амьсгалын хэмнэлт техник нь Амьдрах Урлагийн курс сургалтын тулгын чулуу нь юм. Шри Шри Рави Шанкар багш хамгийн анхны курсыг Шимогад заахдаа өнө эртний мэргэн ухааныг өнөөгийн ахуй амьдралд зохицохоор энгийн болгож, йога, пранаяама, бясалгалыг багтаасан нь 30 гаруй жил сая сая хүний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгсөөр байна.