Байгаль дээр өдөр шөнө, шөнө өдөр, дөрвөн улирал ээлжлэн солигдох олон янзын хэмнэлүүд дүүрэн байдаг. Үүнтэй адилхан бидний бие, сэтгэл, сэтгэл хөдлөлд биологийн хэмнэл бий. Энэ хэмнэлүүд хоорондоо нийцэхэд, эргэн тойронтойгоо дасан зохицож сайн сайханыг мэдэрдэг. Харин стресс сэтгэл цочирдол, өвчин хуучтай байхад эргэн тойронтойгоо дасахгүй, санаа нийлэхгүйгээс, сэтгэл тайван бус, бухимдсан, санаа сэтгэлээр унасан, аз жаргалгүй байдаг.
Төрөл бүрийн энгийн хэмнэлтэй амьсгалаас бүрдэх Сударшан крия нь бие, сэтгэл хөдлөлийн хэмнэлүүдийг хооронд нь нийлүүлж, байгалиас заяасан хөг хэмнэлд нь оруулдаг. Амьсгал бие сэтгэл хоёрыг холбож өгдөг. Сэтгэлийн хөдөлгөөн амьсгалын хэмнэлд нөлөөлдөгийн юм бол амьсгалын хэмнэлүүдийг өөрчлөх замаар сэтгэлийн зан үйл, ааш араншинд эргэж өөрчилж болно. Энэ нь уур санаа зовохуйг гадагшлуулж, сэтгэлийг нам тайван, эрч хүчтэй болгож өгдөг.
Ганцхан энэ техник нь гүйцэтгэх захирал, гамшгийн золиос, гэрийн эзэгтэй, хүүхэд багачууд гээд мянган мянган хүнд ач тусаа өгсөөр л байна.
“Би бясалгал болон иог заасаар ирлээ. Гэхдээ ямар нэг зүйл дутагдаад байгааг мэдэрсэн. Хүмүүс оюун санааны дасгалаар хичээлэлдэгч амьдрал нь зуун задгай хэвээр. Тэд залбирал үйлдэж, бясалгал хийж оюун санааны замаар замнадаг ч, амьдрал дээр гарахлаараа, шал өөр болдог. Ингээд би дотоод дуу хураалт, ороо бусгаа хорвоод амьдрахуйн илэрхийлэл хоёрын зааг ялгааг холбож болох зүйлийг бодож хайсаар л байсан.
Дуу хураах явцад Сударшан Крия яг л онгод болон надад орж ирсэн. Дуу хураалтаасаа гарсны дараа мэдсэн болгоноо хүмүүст зааж, тэд асар их эерэг өөрлөлтийг мэдэрсэн."
"Сударшан Крияны дараа олон хүний сэтгэл маш ариухан, тод, бүрэн төгсийг мэдэрдэг нь өөрийн ухамсараас үргэлж зүүгдээстэй гадаад эд материалыг чөлөөлж, орон гэртээ ирсэн мэт болдог. Энэ бол цэвэр ариун нандин мэдрэмжийг мэдрэх юм."
"Бид өөрсдийн дотор их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Нойрондоо бид ядаргаанаасаа салдаг ч, гүн бугшсан стресс биенд байсаар л байдаг. Сударшан Крия эрхтэн системийг дотроос нь цэвэрлэдэг бөгөөд амьсгалд бидний мэдэхгүй асар их нууц оршдог."