Бясалгал бол эс төвлөрөхүй. Шри Шри ...
Бидний энэ дэлхий дээр улайран хайгаад байгаа амар амгалан, аз жаргал аль хэдийн бидний дотор агуулагдсан байдаг бөгөөд ердөө стресс, дарамтын үүлээр халхлагджээ. Шри Шри Рави Шанкар багшийн бэлэг Сахаж Самади бясалгал эдгээр үүлийг хөөн зайлуулна.
Энэ бясалгал тарнид суурилсан юм. Та үүнийг Амьдрах Урлагийн дэлхийн аль нэгэн төвд очин, хувийн зааварчилгаа авч, суралцаж болно. Тарнийн хүч нь нойрноос гүн амралтыг өгдөг.
Сахаж Самади бясалгал нь хичээл чармайлтгүй, энгийн, ивээл хайраар явагддаг. Сахаж Самади бясалгалын үеэр дотооддоо дууддаг тарни ухамсар, сэтгэлийн гүндээ тайвшран амрах боломжийг олгодог. Сэтгэл тогтуун үедээ бүх түгшүүр, шаналгаагаа сул орхиж, энэ мөчид, өөртөө төвлөрдөг. Өнгөрсний талаарх харамсал, ирээдүйн талаарх түгшүүрээс ангид одоо энэ мөчид л бид жинхэнэ аз жаргалыг олдог.
Сахаж гэдэг нь төрөлх, Самади гэдэг нь гэгээрэл гэсэн үг юм. Бидний дотоод мөн чанар нь энэхүү тарнийн бясалгалаар ил болдог. Магадгүй амарч байхдаа, эсвэл ямарваа үйлд бүрэн автсан үедээ хүн бүр баяр хөөр, аз жаргалын тодорхой мөч дэх энэ бясалгалын түвшинг мэдэрсэн байдаг. Ердөө л ганц агшинд сэтгэл маш хөнгөн, сайхан болдог. Бидэнд ийм мөч агшин тохиолддог бөгөөд түүнийгээ дахин мэдрэхийг хүсэвч яаж гэдгээ мэддэггүй. Өдөр тутмын завгүй амьдралын дунд энэхүү хүчирхэг тарнид тулгуурласан Сахаж Самади бясалгал нь хөнгөн, сэргэг, тайван тэрхүү мэдрэмжийг дахин сэргээх чадварыг өгдөг.