“Тань шиг хэн бугайн ч дэлхийн түүхэнд гарч байгаагүй, таньтай адилхан хэн ч цаг хугацааны хязгаарт ирж байгаагүй. Та цор ганц нь. Та олдошгүй нь. Та давтагдашгүй нь. Давтагдашгүй ер бусаа баярлан тэмдэглэ.”
– Шри Шри Рави Шанкар
Сэтгэл эзэмдсэн сүр хүчээ дахин нээ
Хүүхэд өрөөнд орж ирэхэд түүний байгаа нь л хүн бүрийн анхаарлыг татдагыг анзаарсан уу? Хүүхэд ямар ч хичээл чармайлт гаргадаггүй. Энэ бүгд аяндаа л болдог. Үгээс илүүтэй бид байгаа байдлаараа харьцдаг. Өсөж томрохын хэрээр амьдралын энэ аугаа гайхамшигт байдлаа тордож услахаа мартчихдаг. Бид сэтгэлдээ тоо томшгүй өнгөрсөн сэтгэгдэлийг хурааснаар сүр бараа маань буурдаг.
Амьдралдаа цоо шинэ, нөхөрсөг, байгалиас заяасан эвдрээгүй хүүхдэрхүү байдлаа яаж сэргээх вэ? Үүнийг энгийн боловчиг хүчирхэг амьсгалын техник Сударшан Крия. – аар л боломжтой юм. Уг техник нь бидний биеэс амин оршихуйд буй нарийн янз янзын давхаргуудаас стресс, өнгөрсөн дурсамжуудыг угааж цэвэрлэсэнээр, бусдыг татах сүр барааг сэргээх ач тусаа өгдөг.
Хэр хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг вэ?
Хүн болгон амьдралд амжилт гаргахыг хүсдэг. Харин амжилт гэж хадгаламжиндаа их мөнгөтэй, баян тансаг амьдрал уу? Магад нэг нь банкинд их мөнгөтэй байж болох ч өвчин хуучтай бол байгаа зүйлээрээ баярлаж чадахгүй. Ихэнхдээ хүмүүс эрүүл мэндийнхээ талыг баялаг олоход, олсон баялагийнхаа хагасыг эрүүл мэндээ эргүүлэн олж авахад зарцуулдаг
Бэрхшээл бэрхшээл байхаа болиж, инээмсэглэлтэй бэрхшээлтэй, дуртайяа нүүр тулах ид хав, эрч хүчийг олж, асуудлыг боломж болгохыг та энд нэг төсөөлөөд үз дээ. Энэ бол аливаа амжилт гаргадаг хүний шинж гэж бодохгүй байна уу? Үүнийг л Амьдрах урлагийн техникүүд танд өгдөг.
Хэдий чинээ өөрийгөө йога, пранаяма, бясалгалаар эрт нээнэ, төдий чинээ амьдралын бүхий л зүйлд ололт амжилтыг хурдан олдог.
Өөрчлөгдөшгүй хувь хүнээ өөрийн дотроос ол
Өөрийгөө хөгжүүлэх мэдлэгийн ном хаа сайгүй байдаг ч, ямарч ном бие хүн, түүнтэй хамт байдаг бусдыг дагуулах увидас, сүр бараа, нөхөрсөг дулаан уур амьсгалыг дамжуулж чаддаггүй. Амьдрах урлагийн хөтөлбөрүүдэд заадаг пранаяма , бясалгал зэрэг өнө эртний дадлага нь оюун санаа, зөн совин, бүтээх авъяас, урам зоригийг өргөж, энэхүү увидасыг нэмэгдүүлж, хувь хүнийг хүчирхэг болгодог.
Инээмсэглэлээ алдалгүй юу л хүснэ түүндээ хүрэх итгэл, ур чадварыг та амьдралдаа олж авдаг. Урам зоригийн үлгэр жишээгээр таныг үнэлж, эргэн тойрны хүмүүстээ нөлөөлдөг.