Хүмүүсийн сэтгэгдэл

Залбирал нь Бурханаас гуйхуй бөгөөд бясалгал нь Бурханыг сонсохуй юм. Хоёулаа чухал. - Шри Шри

4 жил анагаахын сургуульд суралцаж, эмчтэй гэрлэн, 3 сахилгагүй хөдөлгөөнтэй хүүтэй болсны дараа надад тайван сууж, амрах их хэцүү санагддаг байлаа. Сахаж Самади надад хэрхэн хөдөлгөөнгүй суухыг заагаад зогсохгүй идэвхтэй байхдаа ч тэрхүү амар амгалангаа хадгалахыг сургасан.

Женнифер Ирвин 

Эмч, Сэтгэл зүйч

 

Би 16 настай байхдаа бясалгал хийхийг хүсч, номноос уншин, туршаад бүтэлгүйтдэг байлаа. Нэг удаа сайхан мэдрэмжийг мэдэрсэн боловч дараа нь дахиад мэдэрч чадаагүй. Тэгээд би бууж өгөв. Дараа нь Сахажийг сурч эхлэх үед, “Мэдрэмжиндээ гол нь биш, харин таны бие болон сэтгэлд үр нөлөө үзүүлдэг “ гэж багш хэлэв. Энэ нь үнэхээр гайхалтай мэдрэмж байж, миний амьдралыг зөв зүг өөд чиглүүлж  олон олон өөрчлөлтийг өгсөн юм.

Франк Шмидт
Норвеги, Энэтхэгийн бизнесийн дүн шинжээч

 

Би үргэлж хүмүүсийг бясалгал хийж байхыг харж, сонсдог байсан боловч, бясалгалын үеэр юу “болдог”, юу “хийдэг”-ийг нь 2009 оны 2 сарын 24-нд Амьдрах урлагийн гэр бүлийн гишүүн нь болж Үндсэн курст суух хүртлээ ойлгоогүй байлаа. Тэгээд нислэг эхэлсэн юм. Түүнээс хойш би өдөр бүр бясалгал хийж байгаа. Өдөр бүрийн бясалгал урд өдрийнхөөсөө өөр болдог нь надад үнэхээрийн баялаг, өөрчлөлтийг авчирсан мэдрэмж байлаа. Нүдийг минь тайлж, гүн гүнзгий өөрчлөлтийг авчрав! Өөрийн доторх бодлуудаа илүү их ажиглан, ухаарал нэмэгдсэн. Үүгээр ч зогсохгүй бясалгаж эхэлснээс хойш илүү тайван, төвдөө байж, зөн билэг хурц болсон. Сахаж Самади бясалгал нь яг л түргэн уусдаг кофе мэт танд дээд зэргийн үр дүн үзүүлдэг цаг завгүй надад их ололт юм. Сахаж самадийн курсээс өгдөг Гүрүгийн Тарни ийм л хүчтэй юм! Бясалгалаа хийхийн тулд би өөртөө цаг гаргадаг болсон. Энэ бол үнэхээр юу ч хийхгүй байх урлаг юм.

Анируд Син
Энэтхэгийн Пунэ муж