Хөдөөгийн залуусыг чадавхжуулах хөтөлбөр

Урам зориг

Шри Шри Рави Шанкарын гоц санаа болох Хөдөөгийн Залуусыг Чадавхжуулах Хөтөлбөр нь Эрүүл мэнд, Эрүүл ахуй, Гэр, Хүний үнэ цэнэ, Эв нэгдэл гэсэн 5 зүйлийг багтаасан, дэлхийд маш том өөрчлөлтүүдийг хийж байгаа нийгмийн шинэ санаа болох 5Н хөтөлбөртэй хамт явдаг хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хувь хүн, ард түмнийг үндсээс нь өргөн тогтвортой хөгжлийг дэмжих юм.

Ур чадвар

Хөдөөгийн Залуусыг Чадавхжуулах Хөтөлбөр нь 5Н хөтөлбөрийн амжилтын нууц нь байв. Хөтөлбөрийг төгсөгчдийг онцгой удирдан манлайлах чанаруудыг агуулж, хариуцлагыг өөртөө хүлээсэн Залуу Манлайлагчид хэмээн нэрлэдэг. Тэд орон нутгийн чадавхжсан аж ахуй эрхлэгчид болж, хөдөөгийн сумдад 5Н төслийг хэрэгжүүлэгч урам зоригтой, хариуцлагатай сайн дурынхны багийг бүрдүүлэн, нийгмийн шинэчлэл, эдийн засгийн бие даасан байдлыг авчирдаг байна.

Тэдний боловсролын нэг хэсэг учир залууст доорх мэдээллүүдийг багтаасан эрчимт сургалт ордог. Үүнд:

  • Удирдан манлайлах ур чадвар: итгэл, сүлжээ, урам зориг
  • Бие биенээсээ хамааралтай, нэгдмэл багийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх
  • Өдөр тутмын йогийн дасгал, бясалгал, хүчирхэг амьсгалын дасгал
  • Стрессгүй амьдрахуйн амьдралд хэрэглэх мэдлэг
  • Үндэсний урлаг, соёлын үйл ажиллагаа
  • Эрүүл мэнд, эрүүл ахуйн мэдлэг; бэлгийн эрүүл мэнд, ДОХ, жирэмслэлт
  • Хүйсийн тэгш байдал
  • Орчин тойрноо хамгаалж, байгальдаа нийцтэй амьдрах
  • Уламжлалт газар тариалангийн техник, байгалийн / органик аж ахуй
  • Архи, тамхи, мансууруулах бодисоос ангид байх
  • Бүтээлч судалгаа
  • Аюурведийн эмчилгээ

Урам зориг

ХЗЧХөтөлбөрийг ийм амжилттай болгосон зүйл нь юу байв?

Шри Шри Рави Шанкар хэлэхдээ: “ ‘Би яах бол?’, ‘Би энэ дэлхийгээс юу олж авах вэ?’ гэж бодохынхоо оронд ‘Би энэ дэлхийн тусын тулд юу хийж чадах вэ?’ гэж бод! Хүн бүр нийгэмд ямар хувь нэмэр оруулж чадахаа анхаарч эхэлсэн үед л тэнд Тэнгэрлэг нийгэм цогцлох болно.”

Энэ нь амин хувиа хичээсэн байдлыг нийгмийн төлөө хандлага болгон өөрчилж, дэлхийг нэгэн цогц хэмээсэн нь залууст өөрчлөлтийг авчирч байна. Энэхүү өөрчлөлт нь олон тооны хосгүй процесс, мэдлэгээр дамжуулан оролцогчдыг өөрийн гүн рүү орж, нийгэмд өөрчлөлтийг хийх чадавхаа мэдрэхэд нь туслах юм. Тэдний өөртөө эргэлзэх, уурлах нь зогсож, санаа зоволт, итгэлгүй байдал нь нийгмийн төлөөх үйлсийг бүтээх итгэл, эрч хүчээр солигддог.

Аялал

Залуу манлайлагчдад хэрхэн загвар сумыг бий болгох сургалт явагддаг бөгөөд дэлхий нийтээрээ тэрхүү цэвэр, сайхан, аюулгүй, боловсорсон сумаас жишээ авдаг. Тэд багийн уулзалт, бүх нийтийн цэвэрлэгээ, олон төрлийн асуудлуудын талаар ухаарал өгөх компанит ажил зэргийг зохион байгуулдаг. Орон нутгийн хүн ардад хүрч ажиллан, олон нутагт онцгой үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Махараштра мужид Эрүүл мэнд ба эрүүл ахуй төсөл
  • Видхарба дахь амиа хорлох хандлагатай бүс нутгийн иргэдэд стресс тайлах төсөл
  • Байгалийн нөөцийн менежмент
  • Чаттисгарагийн алан хядлага өндөртэй бүс нутагт нөхөн сэргээлт
  • Керала болон Зүүн хойд зүгийн мужуудын шилжилтийн эсрэг хөдөлгөөн
  • Кералад кастын системийг таслан зогсоосон
  • Андра Прадеш дахь алан хядагчдыг санаа бодлыг нь өөрчлөн энгийн болгосон
  • Тамил Наду мужид Цунамийн дараах нөхөн сэргээлт явуулсан
  • Эмэгтэй хүүхдийг гадуурхалтын эсрэг олон нийтийн компанит ажил явуулжээ.

Хичээл

Залуу манлайлагчид хөгжлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон 5 өдрийн үнэгүй сургалт болох Амьсгал, Ус, Авиа хичээлийг хөдөөгийн хүмүүст зориулан явуулдаг. Энэхүү хичээлээр хөдөө орон нутгийн иргэд сэтгэлийг стрессээс чөлөөлөх амьсгал болон мэдлэгийн хослол, 5Н хөтөлбөр болон бусад орон нутаг дахь асуудлууд, тэднийг хувь хүнийхээ хувьд өсч хөгжих, сумаа хөгжүүлэхэд нь суурь болдог өөрийн гүнээ мэдрэхэд нь тусалдаг.

Эхлэл

Өдөр ирх тусам Энэтхэгийн хөдөөгийн залуус тэдний хариуцлага нь зөвхөн өөрийн асуудлуудаа шийдэх бус, шинэ Энэтхэгийн гол нурууг нь босгох хүмүүс гэдгээ ухаарч байна.

Шри Шри Рави Шанкарын алсын хараа нь манай оронд хувьслын давалгааг авчирч байна. Лакшминараяанан курст хамрагдсны дараах сэтгэгдэлдээ: “ Би маш том өөрчлөлтийг мэдэрлээ. Би одоо ямар ч асуудлуудтай нүүр тулж чадна. Би сумдад ажиллан, бусдад туслах ажлаа эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тэд намайг хүлээж байгаа!” гэжээ. Энэтхэгийг дахин сэргээх хүмүүс бэлтгэгдэж байна.

Хөтөлбөрт багтсан сэдвүүд

  • Өдөр тутмын дасгалууд
  • Хосгүй хүчирхэг амьсгалын дасгалууд
  • Өдөр тутмын йог, бясалгал
  • Стрессгүй амьдрахад хэрэглэх мэдлэгүүд
  • Хөгжмөөр баярлахуй
  • Тоглоом, бүтээлч судалгаа
  • Багаараа стгэгдлээ хуваалцах
  • Архи, тамхи, мансууруулах бодисоос ангид орчин
  • Удирдан манлайлах чадвар олгох эрчимт сургалт
  • Ард нийтийг урам зоригжуулах, хүчирхэгжүүлэх
  • Бие биенээсээ хамааралтай, нэгдмэл багийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зэрэг болно.