Үндсийг гүн рүү явуулах

2005 онд залууст зориулсан хосгүй, туршлагад тулгуурласан тогтвортой газар тариалан, удирдан манлайлахуйн Үндсийг нь хүчирхэгжүүлэхүй төслийг Амьдрах Урлагийн сайн дурынхан санаачилжээ. Энэхүү төсөл нь газар тариалангийн салбарт багш сурган хүмүүжүүлэгчдийг эрүүл мэнд, бясалгал, удирдан манлайлах чадвар олгох зэргийг багтаасан 3 долоо хоногийн эрчимт сургалтын хөтөлбөрт нэгтгэдэг.

Хөтөлбөрт:

1) 2 акр органик цэцэрлэгт хүрээлэн

2) Органик газар тариалан болон усалгаа, бордооны загварын хамгийн сүүлийн үеийн техникүүдийн сургалт

3) Шим тэжээл, эрүүл мэндийн албан ёсны мэдээг нийтлэх

Нэмж хэлэхэд оролцогчид нь харилцаа, зөрчилдөөнийг шийдвэрлэх, стрессээс ангижрах, баг бүрдүүлэх зэрэгт шаардагдах чадваруудыг хөгжүүлэх манлайлагчийн сургалтанд хамрагддаг. Энэ нь тэднийг орон нутгийн түвшинд тогтвортой өөрчлөлтийг хийх үедээ эзэмшсэн ур чадвар, мэдлэгээ ашиглахад нь олон сорилтууд тулгарахад үр дүнтэйгээр даван гарахад бэлддэг.

2009 онд Үндсийг нь хүчирхэгжүүлэхүй төслийн ажилчид нэмэлт боловсролын хөтөлбөр болох тогтвортой газар тариалан болон шим тэжээлийн талаарх амралтын өдрөөр явагддаг хөгжилтэй, амьдралд ойр, дэлгэрэнгүй хичээлийг санаачлав. Энэхүү хичээлийн зорилго нь зуны эрчимт хөтөлбөрөөс дэлхий даяарх хөдөөгийн ардад өргөн хүрээнд ур чадвар, мэдлэг хуваалцах юм. Зуны эрчимт сургалтыг төгсөгчид дараагийн шатны сургалтанд суун энэхүү хичээлээ өөрийн орон нутгийн ард иргэдэд заах эрхтэй болдог байна. Энэхүү хичээл нь тухайн орон нутагт тогтвортой газар тариаланг дэмжин, эрүүл экологийн систем, хүнсний аюулгүй байдлыг бий болгон, хүмүүсийг байгальтай эрүүл, бүтээлч аргаар дахин харьцах боломжийг олгодог байна.

Алсын хараа

Дэлхийн хүн ардыг залуу лидерүүд доорх зүйлсээр урам зоригжуулна. Үүнд:

  • Зүлэгт хөрсийг хувиргаж, хүн ардын газрыг ногоо жимс тарьж болохуйц, өөрийгөө нөхөн сэргээгч талбай болгох

  • Орон нутгийн, бага хэмжээний органик газар тариаланг дэмжиж, ард нийтийн хоолны тогтолцооны загварыг гаргах

  • Сайн хооллож, эрүүл, тэжээллэг хоолыг ихээр үнэлэх

  • Багыг зарцуулж, экологийн фүтпринтээ багасгах

  • Бясалгалаар энерги, ухаарал, үр бүтээмжтэй байдлаа нэмэгдүүлэхэд суралцах

  • Амьдралыг баяр болгох

Үндсийг нь гүн болгохуйн 5 элемент

Үндсийг нь гүн болгохуй нь 5 элементээс бүрдэнэ: бясалгал, эрүүл мэнд, тогтвортой газар тариалан, чадавхжуулах, хүн ард юм. Элемент бүр Үндсийг нь гүнзгийрүүлэхүй төслийн бүтцийг гаргаж ирэхэд дөхөм болох юм.

1.Бясалгал

Бидний амьдарч буй цаг үед орчин тойрон, нийгмийн сорилтуудтай тулгарахдаа төвлөрсөн, зөөлөн, хариуцлагатай сэтгэлээр хандах ёстой. Бясалгал нь эдгээр эерэг чанаруудыг бий болгон тэтгэх багаж хэрэгсэл нь юм.

2.Эрүүл мэнд

Эрүүл биетэй байж, өөрийгөө танин мэдснээр хүний чадамж огцом нэмэгддэг. Байгалийн нэг хэсэг гэдгээ ухаарснаар бид бусад хүн болон орчин тойрондоо эрчим хүчний нөөц нь болж эхэлдэг.

3. тариалан

Бид өөрсдийгөө ямар хоолоор хооллож байгаа нь гадаад ертөнц дэх харилцаанд нөлөөлж байдаг. Үндсийг нь хүчирхэгжүүлэхүй төсөл нь хүн бүрт хамааралтай шинийг сэдсэн, тогтвортой газар тариалангийн тогтолцоог дэмжснээр цоглог, тогтвортой, эрчтэй нийгмийг цогцлоож чадна.

4. Чадавхжуулахуй

Залуу хүмүүс хариуцлагатай, өөртөө итгэлтэй, урам зоригтой, хүчтэй, манлайлагчийн хариуцлагыг хүлээхэд бэлэн бөгөөд эдгээр чанарууддаа үнэнч байснаар байгалиа хамгаалж, нийгэмдээ эерэг хувьслыг хийж чадна.

5. Хүй хамтлаг

Бидний хөтөлбөрийг амжилттай байхад хүлээн зөвшөөрсөн, урам зоригоор дүүрэн уур амьсгалтайгаар хамтдаа суралцах, хуваалцах, ажиллах нь нэн чухал юм. Бид хамтаараа шинэ нийгэм болон экологийн системийг хөгжүүлэхэд туслах санаа, шийдлүүдийг гаргаж ирсээр байна.