FAQ1

Амьдрах Урлаг сангийн зорилго юу вэ?

Стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох; бүх давхарга, шашин, соёлын хүмүүсийг баяр хөөр, бясалгал, бусдын төлөөх хариу нэхээгүй тусаар нэгтгэхэд түлхэц өгөх юм. Эдгээр зорилгодоо хүрэхийн тулд бид сэтгэлээс стрессийг, нийгмээс хүчирхийллийг үгүй хийх курс болон төслүүдийг өргөн барьж байна. Хамгаалах нь эмчилснээс дээр бөгөөд амар тайван хүн нь нийгэм болон бусад хүнтэй зөрчилдөөнгүй амьдардаг. Хэрэв хүмүүс байгалийн гамшиг, дайн зэргээс болж ядуурсан бол тэдний стресс нь тухайн зүйлтэйгээ холбоотой байдаг. Олон Улсын Амьдрах Урлаг Сан нь материаллаг туслалцаа үзүүлэхийн хажуугаар тэр хүмүүсийн стрессийг тайлж, ердийн амьдралд нь дасгах курсууд заадаг. Бидний хүмүүнлэгийн үйл ажиллагааны Цунами болон Косовогийн хэсэгт анхаарлаа хандуулж болно. Бид боловсрол, хөгжлийн хөтөлбөр явуулдаг бөгөөд хүмүүс ингэснээр ядуурлын тойргоосоо гарч чаддаг. Нөгөө талаар баян чинээлэг хүмүүс ч гэсэн бухимдуу, сэтгэлийн дарамтанд орсон байдаг ба эсвэл зүгээр л оюун санааны замд өсч хөгжихийг хүсдэг. Энэ тохиолдолд тэдэнд материаллаг туслалцаа бус Амьдрах урлагийн Үндсэн Курс зэрэг сургалтын хөтөлбөрүүд шаардлагатай байдаг. Эдгээр курсууд нь сурахыг хүссэн хүн бүрт сэтгэл тогтворгүй байдлаа арилгаж, ямар ч сорилтыг даван туулах чадвар олгох амьсгалын дасгалуудыг заадаг.