Эдгээр техникүүд хаанаас үүсэлтэй вэ? Энэтхэг үү? Йог уу?
Манай хөтөлбөрт багтсан ихэнх техникүүд нь йог дээр үндэслэсэн бөгөөд ‘Дорно зүгийнхэн’ ерөнхийдөө стресстэй тэмцэх эртний уламжлалтай ард түмэн гэдэг нь үнэн юм. Та дорнын соёлд стресс, хувь хүний хөгжил, сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хянах талаар мэдлэгүүдийг сонсож байсан байх. Мөн Амьдрах Урлаг сангийн үндэслэгч Шри Шри Рави Шанкар нь Энэтхэг хүн юм. Гэсэн хэдий ч бидний заадаг техник, хүний үнэ цэнийн хөтөлбөрүүд нь энэ дэлхий дахиных юм. Жишээ нь амьсгалын техникүүд нь стресс тайлах түлхүүр бөгөөд бид өрнө, дорнын хаана ч төрсөн байлаа гэсэн ялгаагүй бүгд амьсгалдаг шүү дээ.