Энэ байгууллагын үйл ажиллагаа нь юу вэ? Буяных уу? Сургалтынх уу?
Хоёулаа. Бид олон төрлийн сургалтын курсуудыг явуулахын сацуу том, жижиг буяны үйлсийг бүтээдэг. Үнэн хэрэгтээ дээрх 2 ялгаатай мэт харагдаж буй үйл ажиллагаа нь нягт холбоотой: төлбөртэй курсуудын орлого нь стрессгүй нийгмийг цогцлоон, өөр өөр давхаргын хүмүүсийг сайн дурын үйлс, бясалгалаар нэгтгэх бидний үндсэн зорилгодоо хүрэх хүмүүнлэгийн ажиллагаанд зарцуулагддаг. Бусдын төлөөх үйлс болон хувь хүний хөгжил хоёрын хооронд бас нэгэн холбоо бий. Курсыг төгсөж гарсан нилээд хүн олон төрлийн сайн дурын ажилд оролцон, бид өөрийн чадавхаа бүрэн ухаарахын тулд нийгэм, байгаль орчноо хайрлан хамгаалах шаардлагатайг олж хардаг.
Үндсэн курс, дээд курст суусан хүмүүст зориулан ДСН хэмээх хувь хүнийг хүчирхэгжүүлэх зорилготой хөтөлбөр гаргаж ирсэн бөгөөд хүн өөрөө хүчирхэг болсноор ажил, гэр бүл, нийгмийнхээ өмнө илүү их хариуцлага хүлээх чадвартай болдог. Манай хүүхэд, өсвөр насныхан, оюутан, залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөрүүд нь тэднийг сайн дурын үйл ажиллагаанд оролцох урам зоригийг өгдөг. Үндэслэгч Шри Шри Рави Шанкарын Хүний үнэ цэнийн бүх дэлхийн тунхаглал нь ‘стрессгүй амьдралаар амьдрах эрх’-ийг багтаасан бөгөөд тухайн хүний стресс нь байгалийн гамшиг, хэцүү ажил, гэр бүлийн нөхцөл байдлаас үүссэн эсэхээс үл хамаарна.
Амьдрах Урлагийн хөтөлбөрүүдэд заадаг стресс тайлах техникүүд нь байгалийн гамшгийн улмаас хуримтлагдсан сэтгэл хямралыг анагаахад хангалттай хүчирхэг бөгөөд өдөр тутмын ажил, харилцаагаа зохицуулах чадвартай болгодог. Заримдаа стресс байгалийн гамшиг, заримдаа хүнээс болж, заримдаа ядууралтай холбоотой, заримдаа бүр баян чинээлэг, амжилттай хүмүүс ч стресстэй байдаг. Гэвч аль ч тохиолдолд нь Амьдрах Урлаг тусалдаг.