FAQ7

Та бүхэн ихэнхдээ Олон Улсын Хүний үнэ цэнийн Нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Энэ 2 байгууллагын холбоо юу вэ?

Амьдрах Урлаг нь Олон Улсын Хүний үнэ цэнийн Нийгэмлэгтэй нягт хамтран ажилладаг бөгөөд хоёуланг нь Шри Шри Рави Шанкар үүсгэн байгуулсан юм. Ах дүү байгууллагын хувьд нэг нь нөгөөгийнхөө үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Олон Улсын Хүний үнэ цэнийн Нийгэмлэг нь 5 гол салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд: Орон нутгийг нийгэм, эдийн засгийн хувьд хөгжүүлэх, Хүний үнэ цэнэ дээр тулгуурласан боловсрол, Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх болон, гамшгийн дараах дахин сэргээлтийг явуулснаар зөрчилдөөнийг шийдвэрлэх, бизнест ёс зүйг баримтлах, зэрэг юм. Амьдрах урлагийн үйл ажиллагааны хамгийн том хэсэг нь курсууд учраас гамшгийн дараах дахин сэргээлт, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөр зэрэг хүмүүнлэгийн төслүүдэд сайн дурын багш нараар хангах зэргээр хамтран ажилладаг.