FAQ9

Хэвлэлийн нийтлэлүүд дээр танай үйл ажиллагаануудыг ‘сайн дурынхан дээр тулгуурласан’ гэсэн байдаг. Яагаад ийм олон хүмүүс хамрагддаг вэ? Тэдэнд ямар ашигтай вэ?

Бидний үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг хүмүүс нь үнэндээ сайн дурынхан байдаг. Орон болгонд цөөн тооны захиргааны ажилтнууд байдаг бөгөөд заримд нь нэлээд том байгууллагад 10-аад л хүн байх жишээтэй. Яагаад хүмүүс сайн дурынхан болохыг хүсдэг вэ? Бусдын төлөө ямар нэгэн зүйл хийх нь маш сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Бусдад туслах нь төрөлх чанар юм – жаахан хүүхдүүдэд энэ чанар илхэн байдаг. Гэвч заримдаа стресс, айдас, сөрөг сэтгэлийн хөдөлгөөн зэрэг нь үүнийг түгжчихдэг. Илүү тайван, сэтгэл хангалуун байх нь бусдад хамаатай мэдрэмж юм. Үүнээс бусдын төлөөх хариу нэхээгүй тус аяндаа урган гарна.