FAQ16

Сатсан гэж юу вэ? Би Амьдрах Урлагийн үдэшлэг шиг их дуулж, бүжиглэдэг сатсаныг үзсэн. Маш хөгжилтэй байдаг, харин стресс тайлах болон хүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд ямар үүрэгтэй вэ?

Өнөөдөр бидний мэдэж байгаагаар хүний тархи 2 тал бөмбөлөгтэй бөгөөд баруун тал нь урлаг, зөн совинтой, харин зүүн хагас нь логик, учир шалтгаантай холбогдсон байдаг. Зарим хүмүүс илүү логик тал руугаа бөгөөд хөгжим, дуунд дургүй байх магадлалтай. Бусад нь илүү зөнгөөрөө байж, бүжиглэх дуртай, харин логик, оюун ухаан шаардсан үйл ажиллагаанаас зайлсхийх хандлагатай байдаг. Дээрх 2 төрлийн хүмүүс бүрэн цэцэглэхийн тулд 2 талаа зэрэг хөгжүүлэх нь чухал бөгөөд үүнд сатсан зориулагдсан байдаг. Эйнштэйн зэрэг суутнууд зөвхөн логикоор сэтгээд зогсохгүй маш их зөн билигтэй байсан. Таны сайн дуулж, бүжиглэж байна уу үгүй юу огт хамаагүй. Хэрэв сатсан болгон мэргэжлийн концерт шиг болохгүй байвал бүү гайхаарай. Та сайхан муухай дуулж байсан ч сатсанд оролцож байгаа нь л маш их үр өгөөжтэй байдаг. Сатсан дээр янз бүрийн хэлээр дуулдаг – Санскритаас хэбрэй, англиас польш хүртэл бүх хэл дээр дуулдаг. Мөн тэнд оюун санааны мэдлэгийг ярилцдаг бөгөөд ингэснээрээ оюун ухаан, хөгжим хоёрын тэнцвэрт байдлыг хангадаг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл эхний алхмаа хийн, багшаасаа хаана болж байгааг нь асуун оролцож үзэх хэрэгтэй!