FAQ3

Танайх буяны байгууллага – гэтэл яагаад курсууд төлбөртэй байгаа юм бэ?

Манай Үндсэн курс, хүүхэд, өсвөр насныхан, залуусын болон бусад курсууд төлбөртэй байдаг. Энэхүү курсын орлого нь ядууралд өртсөн бүс нутгуудын ард түмнийг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг үнэгүй сургууль зэрэгт зориулагддаг. Курст суусан хүмүүс сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн хянах, амьдралын сорилтуудыг тайвнаар давах зэрэг маш олон зүйлсийг курсээс олж авдаг бөгөөд тэдний курсын хандив нь ядуу хүүхдийг боловсруулах болон гэр оронгүй хүмүүст байшин барихад зориулагдаж байгаад маш их талархалтай байдгийг бид ажигласан юм. Мэдээж хандив хоосон халааснаас гарахгүй учир хэрэв та ажилгүй, тэтгэврийн хүн бол өөрийн орон нутгийн байгууллагадаа хандан, курсуудэд хөнгөлөлттэй хамрагдах боломжоор хангагдах боломжтой.