Question & Answers with Sri Sri Ravi Shankar
Манлайлал удирдлага нь оюун санааны ухааныг дэмжихэд үүрэг гүйцэтгэдэг үү эсвэл оюун санааны ухаан манлайлал удирдах чадварыг бий болгоход үүрэг гүйцэтгэдэг үү?
Sri Sri Ravi Shankar:
Хоёул үнэн. Оюун санааны ухаан удирдлага манлайлалыг дэмждэг. Хариуцлага үүрэхэд тусалдаг. Манлайлал удирдлага гэж юу юм бэ? Хариуцах бас зоригжуулах юм. Ярьснаа хэрэгжүүлэх. Энэ гурван зүйл хамтдаа байдаг.
Сайн удирдагч ярьснаа хэрэгжүүлдэг, хариуцлага үүрдэг, эргэн тойрныхоо хүмүүсийг зоригжуулдаг, мөн хэлснээ үйлдлээр үзүүлдэг, үүрэг хүлээдэг.
Байгууллага эсвэл бусад хүмүүсийн хийж байгааг хараад мөн адил хийх урам зоригийг төрүүлж, бусад олон хүмүүсийн адил хийж байгаа юм шиг мэдэрдэг.
1. Багаар ажиллах ямар ч байгууллагад нэн чухал. Бид багаар ажиллаж сурах хэрэгтэй
2. Хүмүний холбоо хэлхээ хэдий их биш ч маш чухал юм
3. Сэтгэл хөдлөлийн болон ийго-той холбоотой асуудал бизнест орох ёсгүйг сэтгэлдээ санаж явах хэрэгтэй. Эдгээр асуудал ямар ч байгууллагын тогтолцоог дотроос нь мэрж, тэр үед энэ бүхэн байгууллагын өсөлт хөгжилтөд алгуурхан саад болдог.
Ямарваа байгууллагад байгаа аливаа хүн "Энэ хүн намайг урьсангүй" эсвэл "Тэр хүн намайг хүндэтгэдэггүй" эсвэл "Энэ хүн бүх гавьяаг авдаг", гэх мэтчилэн бодвол, энэ нь сайнгүй зүйл юм. Бид эдгээр төрлийн жижиг сажиг хэрүүлээс салах хэрэгтэй.
4. Үр нөлөөтэй хоорондын харилцаа. Та мөн сайхан санаа оноогоо дэвшүүлэх хэрэгтэй. Дан ганц сайн ажиллах, мөн "Би их сайн, бас маш сайн ажилладаг" гэж хэлэх нь хангалтгүй. Мөн түүнийгээ төлөвлөж буулгаж, байгууллагадаа ажилаа сайн мэдээлж харилцах ёстой.
Хэрвээ та эдгээр дөрвөн шатад оролцвол, юм бүхэн сайн явна. Би танд хэлэхэд ямар ч байгууллагад тааламжтай, тааламжгүй үе байх болно. Ийм цаг үеүүдэд мэдэх хэрэгтэй бүхий л зүйл бол дотоод луугаа харах. Итгэл найдвараа бүү алд. Өөртөө итгэх итгэлтэй байж бас дотоод хүчтэйгээр урагш хөдөл. Энэ бол нэн чухал.
Гүрүдэв, хэрхэн нэг нь сэтгэлээ удирдан жолоодож болох вэ?
Sri Sri Ravi Shankar:
Аниргүй байснаар, багахан ярьснаар сэтгэлээ удирдаж жолоодож болно. Бас байнга бясалгал хийгээрэй.
Би хэн юм бэ? Юуны төлөө нөхрөө, хүүхдүүдээ, гэр бүлийнхнийгээ харж халамжлах ёстой юм бэ? Би хөгширөхөд, хүүхдүүд минь намайг халамжлахгүй бол яах вэ?
Sri Sri Ravi Shankar:
Сонсдоо, хэрвээ таны аав ээж ингэж боддог байсан бол өнөөдөр та хаана байж байхсаныг төсөөлж байна уу?
Та энэ "Би хэн юм бэ?" гэдэг асуултыг асуух нь сайн. Өөрөө өөртөө энэ асуултыг хадгалж явах хэрэгтэй. Энэ асуулт оюун санааны зам мөрд урагшлахад тань туслана. Гэхдээ нөхөртөө хүүхдүүдээ өгөх хариуцлагаа умартах ёсгүй. Та хариуцлагаа үүрэх ёстой, үүнийгээ чин шударгаар, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
"Би зөвхөн надад тав тух, цэнгэл жаргалыг өгөх зүйлийг л хийнэ" хэмээн бодож, сэтгэлд нийцэх зүйл лүүгээ бүү яв. Сэтгэлийн нийцэл, цэнгэл жаргалыг дангаараа дагадаг хүмүүс баларч унадаг бол өөрт хүлээх үүргээ дагадаг, бусдын төлөө үйлчилдэг нь гарцаагүй гэрэлтэж гялалзана. Та гэртээ хариуцлага үүрэхээ бүү умарт. Гэр бүлээ аз жаргалтай, нэгдмэл байлга. Дотоод аз жаргалаа олохын тулд өдөр бүр бясалгал хийгээрэй. Хүүхдүүдээсээ ямар нэг зүйлийг ихээр бүү санаж, бүү хүс.
Энэ асуултыг зүгээр л нэг асуусан гэж би бодохгүй байна. Өнөөдөр олон ангит цуврал харж сонсноос болж айдас таны сэтгэл дотор орж ирсэн байх. Эсвэл өөр бусад зүйлсээс байж магад. Би танд хэлэхэд хүүхдүүдийн өмнө хүлээх үүргээ хийгээд яв, Бурхан таныг халамжилж байгааг гэдгийг санаарай. Та хүүхэд хийсэн таныг ирээдүйд халамжлана. Энэ зорилго танд байвал та үнэхээр алдаж байна. Энэ санаа ямар ч ээжийн сэтгэл оюунд бий гэж бодохгүй байна.
Гурудэв, Бидний дотор энергийн өсөлт бууралт гэж юу юм бол, үүнээс болж нэг нь ямар нөлөөг амсаж мэдэрдэг вэ?
Sri Sri Ravi Shankar:
Енергий эрч хүч танд нэмэгдэхэд хөөр баяр, урам зориг тэнд бий. Энергийн хэмжээ багасах үед, аливаа хүн хагарсан шалчгар дугуй шиг санаа сэтгэлээр унадаг. Ийм л зүйл болдог.
Энерги эрч хүч өсөж нэмэгдэхэд сайхныг мэдэрч, эргэн тойрны хүн бүр гоё сайхан мэт санагддаг. Энерги алдагдахад сайн гэх зүйл хэнд ч үгүй, хүн бүр муу гэж мэдэрдэг. Та урам зоригоо гээж алддаг.