САЙН САЙХАН ЧАНАРУУДЫГ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
ТА БОЛ БҮХИЙ Л САЙН САЙХАН ЧАНАРУУДЫН ЭХ УНДАРГА НӨӨЦ, УГ СУРВАЛЖ ЮМ.
Хүмүүний оршихуйн хувьд бидэнд асар их сайн сайхан мөн чанарууд бий. Та сайн сайхан зүйлсийг гаднаас хайгаад байхын шаардлага үгүй. Та энэ бүх сайн сайхан чанарын эх ундарга нь юм. Харин өдөр тутмын амьдралын СТРЕССээс үүдээд энэ сайн сайхан чанарууд далдлагдчихдаг.
Үр торлог хальсаар эргэн тойрондоо бүрхэгдсэн байдаг бөгөөд үрийг нахиалах боломжгүй болгож байдаг. Торлог хальс усанд зөөлөрч, уур амьсгал бүрдэх үед үр нахиалдаг. Ингэж л үр мод болдог. Садана буюу оюун санааны дадал сургуулилт үрийг норгож дэвтээх арга юм. Йога гэдэг бол таны дотор аль хэдийнээ байгаа төгс төгөлдөр бүхнийг ил тод томруунаар соёолуулах арга зам юм.
САЙН САЙХАН ЧАНАРУУД ДАРААХ ГУРВАН ЗҮЙЛД ДАЛДЛАГДДАГ.
Мала
Мала бол бохирдол. Хэрвээ бие бохирдолтой бол сэтгэлд тань тусгалаа олж, зан авирт тань нөлөөлдөг. Бие сэтгэлийн бохирдолыг мала гэдэг. Гэдэс дотор гүрвэлзэх хөдөлгөөн сайнгүй бол сөрөг муу бодол ихтэй байдаг. Хэрвээ та өтгөн хаталттай бол сэтгэл дээрх үүний үр нөлөө нь аливаа сөрөг муу байдал юм. Өтгөн хатдаг гэж ярьдаг нэгэнд сөрөг муу бодол аажмаар бий болдог, учир нь бие дэх бохирдол нэмэгдсээр уураг тархинд нөлөөлнө. Үүнийг гоо сайхан оршихуйг тань далдлах анхдагч бүрхүүл буюу Мала гэж нэрлэдэг.
Аварна
Аварна бол Нэршил тодотголоор дамжуулан хүрээлэгдсэн мунхаг буюу мэдлэггүйн гивлүүр. Англи хэлэнд “Ямар үр тарни нь тэрнийгээ авна.” гэдэг. Та үр тарьсан. Та өөрөө өөр дээрээ шошиг яарлик наадаг, би муу хүн, би сул дорой, би азгүй, би бардам хүн. Өөрөө өөртөө ямар л шошиг яарлик зүүнэ эргэн тойрондоо тийм л бүрхүүлийг үүсгэдэг. Аварна бол олон олон насны амьдралаас ирсээр ирсэн бүрхэвч юм.
Викшепа
Сэтгэлдээ өөрийн тухай буруу үзэл санааг баримтлалыг бий болгох үед буюу бусдаас таны талаар сонсдог зүйл дээр үндэслэсэн буруу үзэл баримтлал бүрдүүлэхэд танд тавгүйтэлийг бий болгодог ба үүнийг викшепа гэдэг.
Хүмүүстэй харьцах хоорондын харьцаа сэтгэл санааны тавгүйтэлийг бий болгож болно. Таньтай найзархаг байдаг ганцхан хүн ямар нэг зүйл хэлэхэд тэр нь сэтгэлийг тань тавгүйтүүлж болно. Тэнцвэрийг тань алдагдуулж, 1, 2 сарын дараа ч гэсэн сонссон зүйл нь худал байсан ч үүнийг найзаасаа мэдэхийг хүсдэг. Өнгөрсөн ч гэлээ, энэ хугацаанд сэтгэлийн зовиур шаналал, түгшүүрийг аль хэдийнээ сэтгэлд үүсгэчихсэн байдаг. Иймд Викшэпа бол бусдаас сонссон цуурхал, бусдын санаа бодлоос болж сэтгэлд үүссэн зовиур шаналал юм.
Эдгээр гурван зүйл таныг сайн сайханыг далдалж, бүрхэж хязгаарладаг. Бясалгал йог энэ бүхнээс гаргахад тусалдаг ба урам зориг дүүрэн, эрч хүчтэй, хөөр баяртай байхад, таны сайн сайхан чанарууд гадаргуу дээр тань гарч ирдэг.
Эерэг сайханд хүрэхүй
Сатсанг буюу дууны цэнгүүн нь викшепа болон толгойд тань зоолттой буруу үзэл бодлыг гаргахад тусалдаг. Сатсанг эерэг байдлыг авчирдаг. Тэр үед хэн нэгэн энэ хүн итгэл даах хүн биш гэж хэлэх үед “Ок тэгээд юу гэж!” хэмээн үүнд та тавгүйтдэггүй. Эс бөгөөс хэрвээ хэн нэгэн энэ залуу итгэл даадаггүй гэвэл Тйим тийм тэр итгэлгүй нөхөр. Энэ нөхөрт итгэдэг байсан. Хоолонд хамт орсон шүү дээ. Түүнд би мөнгө өгсөн шүү дээ.... гээд л сэтгэл хоёрдоод эхэлдэг. Иймд сатсанг энэ эргүүлгээс гаргаж, эерэг хандлагыг танд төрүүлдэг.
Subscribe
If you enjoyed reading this content and would like to receive a notification on our future updates, you can subscribe here.
You can also write to us on webteam.wisdom@artofliving.org for any questions or comments.
5 Things You Need to Know About Stres
"There is a beautiful human being inside everyone, but stress covers that beauty. When the stress is gone, we become our original selves again."
So, how does one overcome stress?In this article,
Gurudev Sri Sri Ravi Shankar speaks on the 5 things we need to know about stress