“Эрэлхийлэгч үнэн чанартаа хүн төрөлхтөн нэг бүр бурханлаг оршихуйн нэгэн хэлтэрхий, иймд хэн ч муу хүн байж болошгүй юм гэдгийг мэддэг нэгэн юм. Ертөнцийн бүтээгчээр бүтээгдсэн нэг ч муу хүн энэ хорвоод байхгүй гэдгийг би танд хэлье. Хүн нэг бүр өөрсдийн дотроо гэрэл гэгээтэй.
Та хүмүүсийн сайн сайхан чанарт итгэдэг үү?
Дэлхийд үндсэндээ 2 төрлийн хандлага буюу 2 төрлийн хүмүүс бий
- Хүмүүс бүгдээрээ үнэн чанартаа муу увайгүй, угаасаа л тэд бүтэхгүй муу хүмүүс гэж боддог хүмүүс бий.
- Хүмүүсийн зан ааш авир тухайн нөхцөл байдлаас үүдээд л жаахан муу бүтэхгүй юм шиг боловч үндсэндээ хүн нэг бүр дотоод гүндээ сайн сайхан.
Эхний ангилалд багтах хүмүүс хэнд ч итгэдэггүй. Хоёр дахь төрлийн хүмүүс хэнд ч тэр болгон эргэлзээд байдаггүй. Ялгааг олж харж байна уу? Үнэн чанартай хүн нэг бүр сайн гэж бодвол тэр үед таны эргэлзээ өнгөц байх болно. Та хэнд ч маш ихээр эргэлздэггүй, учир нь хүн нэг бүрт сайн сайхан чанар бий гэдгийг мэддэг. Та хүн нэг бүрийн сайн сайхан чанарт итгэдэг.
Өөр нэг хүмүүсийн хувьд итгэх итгэл гэдэг бол хүндрэлтэй асуудал, учир нь үнэн чанартаа хүн нэг бүр муу, мөс чанаргүй увайгүй. Гадна сайхан харагдаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ дотроо сайнгүй. Энэ сэтгэлийн хандлага, таамаглал таныг хэн нэгэнд итгүүлдэггүй.
Мэргэн ухаан бол сөрөг муу зүйлийг зөвхөн уг хүрээнд л олж харах юм.
Мэргэн ухаан бол сөрөг муу зүйлийг зөвхөн тэр хүрээнд л олж харах юм.
Хэрэв та ямар нэгэн буруу зүйлийг, хэн нэгнээс олбол энэ нь тэр хүний төрөлх мөн чанар гэж бодож харах нь ихэд сонирхолтой юм.
Би танд нэгэн болсон явдлын тухай хуваалцъя. Өнгөрсэн жил би Энэтхэгийн хойд нутагт байдаг хотын том сатсангд оролцсон. Сатсангийн үеэр хүн нэг бүрийн мэдэх засаршгүй нөхөр ойртож ирээд тайз руу авирч, эргэн тойронд минь сүүтэгнээд эхэлсэн. Бүхий л сэтгүүлчид хүн бүр “Энэ нөхөр гэмт хэрэгтэн, тэр яаж Гурудэвтэй уулзахыг зүрхлэнэ вэ? Түүний хажууд нь хамт зогсоно вэ?” гээд дор бүрнээ шуугилдаж байсан.
Энэ хүн муу нэртэй луу данстай нөхөр, тэр “Би утсаар яриад, ямар ч онгоцыг зогсоож чадна.” гэж хэлмээр, тэр ямар ч таксины жолоочийг машинаасаа буу гэж хэлээд, таксиг нь унаад явдаг. Гэмт хэргийн маш том бүртгэлтэй хэрэгтэн байсан. Тэгээд тэр тайзанд гарч ирэхэд хүн нэг бүр “Гурудэв үүнийг яаж зөвшөөрч байнаа.” гэж гайхаж байсан.
Нөгөө хүн ямар ч сургалтад суугаагүй, гурван сарын дараа Бангалор ашрамд Шиваратрид надтай уулзахаар ирсэн. Тэр миний зургийг хармаанаасаа гаргаж ирээд “Гурудэв энэ зургыг хармаандаа хадгалснаас хойш би ажлаа хийж чадахгүй болчлоо. Юу тохиолдсон бүү мэд, та юу хийж орхив доо? Миний амьдрал орвонгоороо эргэсэн. Түүнд маш их баяр цэнгэл! Одоо би энэ баяр цэнгэлийг өөрийн муждаа, өөрийн гэртэй авч очмоор байна.”
Энэ бол хүн нэг бүрээр нийгмийн эсрэг бодгаль гэж чичлүүлж байсан нөгөө нөхөр юм. Сэтгүүлч хүртэл түүнээс эмээдэг. Тэд хэн хүнээс тэр болгон айгаад байдаггүй. Гэвч сэтгүүлчид түүнийг "Аймшгийн нөхөр" гэж хэлдэг байсан.
Дэлхий таны харснаар бүтдэг
Бид хүмүүсийг яаж тусгадаг дэлхийг яг л тиймэрхүү болдог гэдгийг та мэдэж ав. Самгард хэлэнд ‘Yatha Drishti, Tatha Srishti’ гэж хэлдэг зүйр цэцэн үг бий. Дэлхийг та харахад таны хувьд дэлхий яг л тийм болдог. Та дэлхийг аймшигт хүмүүсээр дүүрэн гэж харвал, таны учирч уулзаж, амсаж мэдрэх зүйлс зөвхөн ийм төрлийн зүйлсүүд тохиолдоно. Та хамгийн муу гэм хэрэгтэн байсан ч ялгаагүй сайн сайхан хүмүүс дэлхийгээр дүүрэн гэж харвал та түүний дотоод гүнд нуугдаж байгаа хамгаас сайхан хүн байгааг олж харна. Та үүнийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх болно.
Иймд хүмүүсийг саар муу, сайхан хүмүүс гэж бүү шүүж, шошигло. Энд олон хүмүүс, олон төлөв янзын, олон өнгөөр, олон хүнд, олон арга замаар өөрсдийгөө илэрхийлдэг цорын ганц Бурханлаг оршихуй бий. Энэ бол нэгэн гэрэл гэгээ юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадвал юу ч болж байсан биднийг шилгээж эс чадах тийм гүн гүнзгий энх тайван, итгэл үнэмшлийг зүрхэндээ тээх болно.
Хүн нэг бүр өөрсдийн дотроо гэрэл гэгээтэй
Эрэлхийлэгч үнэн чанартаа хүн төрөлхтөн нэг бүр бурханлаг оршихуйн нэгэн хэлтэрхий иймд хэн ч муу хүн байж болохгүй юм гэдгийг мэддэг нэгэн юм. Ертөнцийн бүтээгчээр бүтээгдсэн нэг ч муу хүн энэ хорвоод байхгүй гэдгийг би танд хэлье. Хүн нэг бүр өөрсдийн дотроо гэрэл гэгээ бий. Хаа нэгтээ нуугдаж далдлагдсан, хаа нэгтээ идэвхгүй унтаа, хаа нэгтээ үйлдлээрээ илүү их бий.
Иймд эдгээр хоёр зам мөр бий. Сэтгэлээ тольдож, аль талыг нь та хийж байна. Та итгэлцэл рүү эсвэл эргэлзээ рүү явж байна уу? Хэрэв та бусдад дургүйлхэж, өөрөө өөртөө дургүй тал руу явж байвал, энэ тохиолдолд энэ бол үүнийг өөрчлөх цаг үе бөгөөд “Үгүй ээ үнэн чанартаа бүх хүн сайн хүн юм” гэж хэл.
You can also write to us on webteam.wisdom@artofliving.org for any questions or comments.
Significance of Holi
"Holi is the festival of colors.
From centuries, this is one festival has been uniting people from all castes, age-groups and generations. Everyone celebrates the oneness of humanity, and that is the message of Holi."
What is the significance of Holi?
In this article Gurudev Sri Sri Ravi Shankar talks about Holi - THE FESTIVAL OF COLORS