(Доорх ‘Илүү өндөр өөд’ нийтлэлийн үргэлжлэл, Freepik-ийн бүтээсэн Business vector)
Өнөөдөр би танд нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм. Бидний иддэг хоолны төрөл зүйлс байгалиасаа хүчиллэг чанартай байгааг та олж үзэх болно. Хүчиллэг хоол хүнс идэх нь бидний биед үе мөчний өвдөлт, үлбэгэр үхээнц сул байдал, өвчин эмгэгийг үүсгэдэг. Тиймээс бид энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтой вэ? Бид үүнийг тэнцвэржүүлэхийн тулд цусаа шүлтлэг болгох хэрэгтэй. Тиймээс би шүлтлэг ус уухыг танд санал болгож байна. Ууж хэрэглэн, эрүүл мэндэд тань ямар өөрчлөлт авчирч байгааг та олж үзээрэй.
Үр жимс нь ихэвчлэн хүчиллэг чанартай байдаг бол хүнсний бүх ногоо, шүлтлэг байдаг. Халуун ногоо, цагаан будаа, тэр ч байтугай сүү хүртэл хүчиллэг байдаг. Тэгэхээр та үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа шүлтлэг ус уувал зохилтой. Хоол идэхийн өмнө эсвэл идсэний дараахан ус уувал идсэн хоол зүй зохистой шингэдэггүй.
Усыг ямар аргаар шүлтлэг болгох вэ? 1 литр усанд 4 зүсэм өргөст хэмх, 2 жижиг зүсэм нимбэгийг хийгээд хонуулахад ус шүлтлэг болдог. Хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа нэг аяга шүлтлэгжүүлсэн уснаасаа ууна. Шүлтлэг усаа уучихсан бол наад зах нь 2-3 цаг азнаж байгаад хоолоо ундаа уугаарай. Цусан дахь pH буюу шүлтлэг яаж дээрдэхийг үзээрэй.
Хоолондоо үр тариа, будааны тоо хэмжээгээ багасгаснаар хоолоо сайн шингээх ётой юм. Бид хэтрүүлэн иддэг, тэр үед биед булчин агшилт өвдөлтийг мэдэрснээр сайн шингэддэггүй. Тиймээс цөөхөн хэдхэн өдрийн ганц өдрийг ч атугай ямар нэг үр тариа, эсвэл будаагүй өнгөрөөж, түүхий эсвэл чанасан ногоо хүртэж болно.
Энэтхэгт Екадашийн өдрүүдэд хүмүүс мацаг барьж, үр тариа иддэггүй уламжлалтай. Яагаад ингэдэг юм бол? 15 хоногийн турш бүх төрлийн үр тариа, цагаан будаа хэрэглэх нь биед хүчлийг үүсгэдэг. Ганц өдөр үр тариа хэрэглэхээс бүрэн зайлсхийж, мацаг барьснаар, (хүчиллэг) үүсэхийн эсрэг үзэгдэл юм.
Одоо ч Энэтхэгт энэ уламжлал үлдсэн бөгөөд үүнийг зүй зохистой дагаж мөрдөх нь үгүй болжээ. 2-3 сарын цөөхөн хэдэн өдрийг гурил будаагүй бага зэрэг давстай буцалсан ногоог л зөвхөн хэрэглэх хэрэгтэй. Таны эрүүл мэндэд үүнийг хийснээр ямар эерэг сайн өөрчлөлт гарахыг харах болно.
Бид голдуу ногоог хэт болгож, буцалгасан ногооныхоо усыг асгадаг. Ингэхэд бүх шим тэжээл алдагдаж, шим шүлтгүйг л иддэг. Гэхдээ төмсөөс бусдыг нь хэт болгон идэх хэрэггүй. Төмсийг түүхийгээр идэх нь сайнгүй. Энэтхэгт ихэнхдээ улаан лооль, төмс, бринжал (brinjal), ногоон хүнсний ногоо илүү бага иддэг. Илүү их ногоон хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй. Мөн Шри Шри Аюурведийн Ооржа (Oorja) эм танг уувал зүгээр. Бидний хоол хүнсэнд байгаа бүх тэжээлийн дутагдлыг бүрэн нөхөх тустай.
Хоёул үнэн. Оюун санааны ухаан удирдлага манлайлалыг дэмждэг. Хариуцлага үүрэхэд тусалдаг. Манлайлал удирдлага гэж юу юм бэ? Хариуцах бас зоригжуулах юм. Ярьснаа хэрэгжүүлэх. Энэ гурван зүйл хамтдаа байдаг.
Сайн удирдагч ярьснаа хэрэгжүүлдэг, хариуцлага үүрдэг, эргэн тойрныхоо хүмүүсийг зоригжуулдаг, мөн хэлснээ үйлдлээр үзүүлдэг, үүрэг хүлээдэг.
Байгууллага эсвэл бусад хүмүүсийн хийж байгааг хараад мөн адил хийх урам зоригийг төрүүлж, бусад олон хүмүүсийн адил хийж байгаа юм шиг мэдэрдэг.
1. Багаар ажиллах ямар ч байгууллагад нэн чухал. Бид багаар ажиллаж сурах хэрэгтэй
2. Хүмүний холбоо хэлхээ хэдий их биш ч маш чухал юм
3. Сэтгэл хөдлөлийн болон ийго-той холбоотой асуудал бизнест орох ёсгүйг сэтгэлдээ санаж явах хэрэгтэй. Эдгээр асуудал ямар ч байгууллагын тогтолцоог дотроос нь мэрж, тэр үед энэ бүхэн байгууллагын өсөлт хөгжилтөд алгуурхан саад болдог.
Ямарваа байгууллагад байгаа аливаа хүн "Энэ хүн намайг урьсангүй" эсвэл "Тэр хүн намайг хүндэтгэдэггүй" эсвэл "Энэ хүн бүх гавьяаг авдаг", гэх мэтчилэн бодвол, энэ нь сайнгүй зүйл юм. Бид эдгээр төрлийн жижиг сажиг хэрүүлээс салах хэрэгтэй.
4. Үр нөлөөтэй хоорондын харилцаа. Та мөн сайхан санаа оноогоо дэвшүүлэх хэрэгтэй. Дан ганц сайн ажиллах, мөн "Би их сайн, бас маш сайн ажилладаг" гэж хэлэх нь хангалтгүй. Мөн түүнийгээ төлөвлөж буулгаж, байгууллагадаа ажилаа сайн мэдээлж харилцах ёстой.
Хэрвээ та эдгээр дөрвөн шатад оролцвол, юм бүхэн сайн явна. Би танд хэлэхэд ямар ч байгууллагад тааламжтай, тааламжгүй үе байх болно. Ийм цаг үеүүдэд мэдэх хэрэгтэй бүхий л зүйл бол дотоод луугаа харах. Итгэл найдвараа бүү алд. Өөртөө итгэх итгэлтэй байж бас дотоод хүчтэйгээр урагш хөдөл. Энэ бол нэн чухал.
Енергий эрч хүч танд нэмэгдэхэд хөөр баяр, урам зориг тэнд бий. Энергийн хэмжээ багасах үед, аливаа хүн хагарсан шалчгар дугуй шиг санаа сэтгэлээр унадаг. Ийм л зүйл болдог.
Энерги эрч хүч өсөж нэмэгдэхэд сайхныг мэдэрч, эргэн тойрны хүн бүр гоё сайхан мэт санагддаг. Энерги алдагдахад сайн гэх зүйл хэнд ч үгүй, хүн бүр муу гэж мэдэрдэг. Та урам зоригоо гээж алддаг.
Сонсдоо, хэрвээ таны аав ээж ингэж боддог байсан бол өнөөдөр та хаана байж байхсаныг төсөөлж байна уу?
Та энэ "Би хэн юм бэ?" гэдэг асуултыг асуух нь сайн. Өөрөө өөртөө энэ асуултыг хадгалж явах хэрэгтэй. Энэ асуулт оюун санааны зам мөрд урагшлахад тань туслана. Гэхдээ нөхөртөө хүүхдүүдээ өгөх хариуцлагаа умартах ёсгүй. Та хариуцлагаа үүрэх ёстой, үүнийгээ чин шударгаар, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй.
"Би зөвхөн надад тав тух, цэнгэл жаргалыг өгөх зүйлийг л хийнэ" хэмээн бодож, сэтгэлд нийцэх зүйл лүүгээ бүү яв. Сэтгэлийн нийцэл, цэнгэл жаргалыг дангаараа дагадаг хүмүүс баларч унадаг бол өөрт хүлээх үүргээ дагадаг, бусдын төлөө үйлчилдэг нь гарцаагүй гэрэлтэж гялалзана. Та гэртээ хариуцлага үүрэхээ бүү умарт. Гэр бүлээ аз жаргалтай, нэгдмэл байлга. Дотоод аз жаргалаа олохын тулд өдөр бүр бясалгал хийгээрэй. Хүүхдүүдээсээ ямар нэг зүйлийг ихээр бүү санаж, бүү хүс.
Энэ асуултыг зүгээр л нэг асуусан гэж би бодохгүй байна. Өнөөдөр олон ангит цуврал харж сонсноос болж айдас таны сэтгэл дотор орж ирсэн байх. Эсвэл өөр бусад зүйлсээс байж магад. Би танд хэлэхэд хүүхдүүдийн өмнө хүлээх үүргээ хийгээд яв, Бурхан таныг халамжилж байгааг гэдгийг санаарай. Та хүүхэд хийсэн таныг ирээдүйд халамжлана. Энэ зорилго танд байвал та үнэхээр алдаж байна. Энэ санаа ямар ч ээжийн сэтгэл оюунд бий гэж бодохгүй байна.
Аниргүй байснаар, багахан ярьснаар сэтгэлээ удирдаж жолоодож болно. Бас байнга бясалгал хийгээрэй.