17 April 2015 - QA 11

Манлайлал удирдлага нь оюун санааны ухааныг дэмжихэд үүрэг гүйцэтгэдэг үү эсвэл оюун санааны ухаан манлайлал удирдах чадварыг бий болгоход үүрэг гүйцэтгэдэг үү?

Sri Sri Ravi Shankar:

Хоёул үнэн. Оюун санааны ухаан удирдлага манлайлалыг дэмждэг. Хариуцлага үүрэхэд тусалдаг. Манлайлал удирдлага гэж юу юм бэ? Хариуцах бас зоригжуулах юм. Ярьснаа хэрэгжүүлэх. Энэ гурван зүйл хамтдаа байдаг. 

Сайн удирдагч ярьснаа хэрэгжүүлдэг, хариуцлага үүрдэг, эргэн тойрныхоо хүмүүсийг зоригжуулдаг, мөн хэлснээ үйлдлээр үзүүлдэг, үүрэг хүлээдэг.
Байгууллага эсвэл бусад хүмүүсийн хийж байгааг хараад мөн адил хийх урам зоригийг төрүүлж, бусад олон хүмүүсийн адил хийж байгаа юм шиг мэдэрдэг.

1. Багаар ажиллах ямар ч байгууллагад нэн чухал. Бид багаар ажиллаж сурах хэрэгтэй
2. Хүмүний холбоо хэлхээ хэдий их биш ч маш чухал юм
3. Сэтгэл хөдлөлийн болон ийго-той холбоотой асуудал бизнест орох ёсгүйг сэтгэлдээ санаж явах хэрэгтэй.  Эдгээр асуудал ямар ч байгууллагын тогтолцоог дотроос нь мэрж, тэр үед энэ бүхэн байгууллагын өсөлт хөгжилтөд алгуурхан саад болдог.  
Ямарваа байгууллагад байгаа аливаа хүн "Энэ хүн намайг урьсангүй" эсвэл "Тэр хүн намайг хүндэтгэдэггүй" эсвэл "Энэ хүн бүх гавьяаг авдаг", гэх мэтчилэн бодвол, энэ нь сайнгүй зүйл юм. Бид эдгээр төрлийн жижиг сажиг хэрүүлээс салах хэрэгтэй. 

4. Үр нөлөөтэй хоорондын харилцаа. Та мөн сайхан санаа оноогоо дэвшүүлэх хэрэгтэй. Дан ганц сайн ажиллах, мөн "Би их сайн, бас маш сайн ажилладаг" гэж хэлэх нь хангалтгүй. Мөн түүнийгээ төлөвлөж буулгаж, байгууллагадаа  ажилаа сайн мэдээлж харилцах ёстой.   

Хэрвээ та эдгээр дөрвөн шатад оролцвол, юм бүхэн сайн явна. Би танд хэлэхэд ямар ч байгууллагад тааламжтай, тааламжгүй үе байх болно. Ийм цаг үеүүдэд мэдэх хэрэгтэй бүхий л зүйл бол дотоод луугаа харах. Итгэл найдвараа бүү алд. Өөртөө итгэх итгэлтэй байж бас дотоод хүчтэйгээр урагш хөдөл. Энэ бол нэн чухал.